Ли Жэ Ёнгийг баривчлах эсэхийг өнөөдөр шийднэ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг тойрсон авлигын дуулиантай холбогдуулан энэ сарын 12-ний өдөр “Самсунг” группын өв залгамжлагч, Дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнгээс байцаалт авсан билээ.
Прокурорууд түүнээс 22 цаг байцаалт авсны эцэст сулласан юм. Тэгвэл авлигын хэрэгтэй холбогдуулан “Ли Жэ Ёнг баривчлах эсэхийг өнөөдөр мөрдөн байцаагчид эцсийн шийдвэрээ гаргана” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.
Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Сүн Шилийн хувийн “Mir”, “K-Sports” сангуудад Ли Жэ Ён нийтдээ 20 тэрбум воны /$16.5 сая/ хандив өгсөн болохыг баримтаар нотолжээ.
Гэхдээ уг асуудалтай холбогдуулан Дэд ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ