Орланда Блум 40 нас хүрлээ
2017-01-16

 

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өчигдөр 40 нас хүрсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.  Тэрбээр төрсөн өдрөө Калифорни  мужид байрлах “Palm Springs”-д тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Уг арга хэмжээнд жүжигчний гэр бүл болон найз бүсгүй болох Кейти Перри оролцсон байна.

 

Кейти инстаграмдаа Орланда төрсөн өдрийн бялууныхаа лааг үлээж буй үеийн богинохон бичлэг байршуулаад “Чи минь 40 нас хүрлээ. Чинийхээ дэргэд үүрд байх болно” гэж бичжээ.

 

Хос өнгөрсөн оноос болзох болсон бөгөөд тэднийг сүй тавьсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин