Бибер, Кардашианы эгчтэй болзов
2017-01-16

 

Америкийн реалити шоуны од Ким Кардашианы эгч Кортни Кардашиантай дуучин Жастин Бибертэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд Нью Йорк хотноо байрлах “The Peppermint” шөнийн клубээр хамтаад үйлчлүүлсэн байна.

 

Бибер, Кортни нар өмнө нь болзож байхдаа хэвлэлийнхэнд баригдаж байсан юм. Уг үйл явдлын дараа дуучны олон мянган фэнүүд олон нийтийн сүлжээгээр Кортниг хэл амаар доромжилжээ.

 

Кортни  инстаграмдаа “Бид зүгээр найзууд” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин