Ли Жэ Ёнгийг баривчлахаар боллоо

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг тойрсон авлигын дуулиантай холбогдуулан энэ сарын 12-ний өдөр “Самсунг” группын өв залгамжлагч, Дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнгээс байцаалт авсан билээ.
Прокурорууд түүнээс 22 цаг байцаалт авсны эцэст сулласан юм. Тэгвэл авлигын хэрэгтэй холбогдуулан түүнийг баривчлах шийдвэрийг прокурорууд гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ли Жэ Ёнгийг албан ёсоор баривчлахыг шүүх эцэслэн шийдэх гэнэ.
Тэрбээр Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Сүн Шилийн хувийн “Mir”, “K-Sports” сангуудад нийтдээ 20 тэрбум воны /$16.5 сая/ хандив өгсөн болохыг баримтаар нотлоод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ