Академичид 11 эрдэмтэн нэр дэвшлээ
2017-01-16

 

Шинжлэх ухааны Академиас хоёр жил тутам ШУА-ийн гишүүн (академич)-ийн сонгуулийг явуулдаг. Ээлжит сонгууль энэ сарын 19-ний өдөр болно. Сонгуулийн өмнө нэр дэвшсэн эрдэмтэд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлдэг уламжлалтай. Үзэсгэлэн маргааш 09.00-18.00 цагийн хооронд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт дэлгэгдэнэ.  

 

 Энэ удаагийн сонгуульд 11 эрдэмтэн нэр дэвшсэн байна. 


1. Москвад төвтэй Олон улсын хөрөнгө оруулалтын банкны ахлах зөвлөх, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэмчигжавын Моломжамц


2. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн төвийн эрхлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дамдинсүрэнгийн Цэвээндорж


3. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор (Ph.D) Сампилдондовын Чулуун (ШУА-ийн гишүүнийг сонгох журмын 4.1-д заасны дагуу)


4. ШУА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Бүдээбазарын Авид


5. ШУА-ийн Физик-технологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Дэлэгийн Сангаа


6. ХАА-н техникийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн дарга, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Жамсрангийн Түмэн


7. ШУТИС-ийн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Энхжаргал


8. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Шагдарын Цоож


9. ШУА-ийн бүтцийн төрөлжсөн академи хариуцсан эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D) Бадрахын Бурмаажав


10. ХААШУА-ийн дэд ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Агипарын Бакей


11. ХААИС-ийн Мал аж ахуй-биотехнологийн сургуулийн профессорын багийн ахлагч, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D) Халтарын Тогтохбаяр нар нэрээ дэвшүүлжээ.

 

В.Бат

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сая ОХУ академич нэртэй дарга нарын асуудлыг нэг мөр шийдвэрлэж хуурамч академич нар төрийн алба хашихыг нь хориглочихлоо. Үнэхээр эрдэмтэн хүн юм бол эрдмийн ажлаа дагнан хийхээс өөр зүйл рүү орж самуурдгийг болиулж байна.Болсон болоогүй дарга нар худлаа эрдмийн цол хамгаалсан болж улмаар академич гэдэг эрхэм цолыг үнэгүйдүүлж байгааг цэглэх ёстой.
2017-01-17
ХӨӨРХИЙ ДӨӨ:
Албан тушаал дагадаг цол хэргэм болж дээ.
2017-01-17
иргэн:
Академич нэртэй сул цалинтангууд. Хэдэн ноход хуйвалдаад нэгийгээ гаргадаг. Монголын шиннжлэх ухаан гэж нэг л бодмоор, ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙГ нэг цэгцлэх цаг нь болжээ.
2017-01-16
Attestachlal:
Hiisen buteesneer ni buh erdemtdee zundaachlahtai sanal neg baina. Tegvel manai akademichid heddugeert jagssanaa medej ichih ni ichij bayarlah ni bayarlakh bolov uu, yasan ichih nuurendee ileg naasan humuus ve
2017-01-16
Боль доо:
Энэ мундаг Академич нэртэй судлаачдыг оролцуулаад Монголын бүх судлаачдыг олон улсын жишгээр эрэмбэлье, бүтээлээ хэвлүүлсэн сэтгүүлийнх нь импакт фактор, түүнээс нь авсан ишлэлийн тоо, үхмэл биш эргэлтэнд байгаа патентийн тоо, түүнээс олсон ашгийн мөнгөн дүн, хэрэгжүүлсэн судалгааны төсөл хөтөлбөрийн мөнгөн дүн гээд хаашаа ч булзахын аргагүй үзүүлэлтүүд байгаа шүү дээ, та бүхэн интернетээр ороод манай акадедемич нэртэнгүүд ямар бүтээлтэйг олж үзээрэй, ичээсэй билээ.
2017-01-16
зочин:
УИХ д торийн байгуулалтын хорооны дарга хийж улсын эдийн засагийг унгаж оронд оруулсан торийн байгууллагыг замбраагуй хариуцлагаггуй болгосонд нь Бакейд академик огох юмуу
2017-01-16
55:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-16
Иргэн:
Ха Ха Ха . Иргэн Халтарын Энхжаргал уу даа. Орос хэлээр ган хийж чадахгүй байж доктор болдог, эн чинь юу вэ? Академи тоглоом болжээ хөөрхий чааваас
2017-01-16