Монгол “Ажиглалтын жагсаалт”-аас гарсангүй
2017-01-16

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоолол, зах зээлийн зэрэглэл тогтоох чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглалын зөвлөл хуралдаж зарим улсын зэрэглэлийг ахиулсан байна. Тухайлбал, 

 

“Frontier”  буюу “Хөгжиж буй зах зээл” зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”-нд Монгол Улстай хамт байсан Латив болон Палистин зэрэг орон ангилал дэвшиж “Frontier” зэрэглэлтэй болсон байна. Ингэснээр тус орнуудад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, цаашлаад европын хөрөнгө оруулалтын сангуудын сонирхлыг татаж эхэллээ.

 

Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйл ажиллагааг идэвхжүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох шаардлагатай байна.

 

В.Бат 

Shuud.mn
Сонин хачин