Саран дээр алхсан сүүлчийн хүн таалал төгсөв
2017-01-17

 

Саран дээр алхсан сүүлчийн хүн гэгдэх АНУ-ын сансрын нисгэгч Жен Сернан 82 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Сансар судлалын агентлаг “Том гарз тохиолоо” хэмээн цахим сайтдаа нийтэлжээ.

 

 

Жен Сернан 1972 оны арванхоёрдугаар сард “Аполло 17” хөлгөөр саран дээр газардсан юм. 1972 оноос хойш “НАСА” болон олон улс сар руу сансрын нисгэгчээ илгээгээгүй байна.

 

Дэлхийн сансар судлалын түүхэнд саран дээр 12 хүн амжилттай бууж, алхсан байдаг. Эдгээр сансарын нисгэгчдийн зургаа нь амьд байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
америк онигоо
2017-01-17
Зочин:
Саран дээр хүн буугаагүй. Энэ бол зууны луйвар.
2017-01-17
Зочин:
америкын дэлхийг хуурсан киноны жүжигчин үхжээ гэж.
2017-01-17
Snooker:
Энэ сэтгүүлчдийг яана даа. Гарчигыг нь уншсан хүн бүр буруу ойлголттой үлдэх юм даа. Танай сайт сэтгүүлчдэд ээ тийм муу цалин өгдөг юм уу?
2017-01-17