НМХГ: Шинжилгээний хариу гараагүй байна

Өчигдөр орой 21.00 цагийн үед Баянгол дүүрэгт таван хүн хордож нас барсан хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар тэднийг архинд хордож нас барсан байж болзошгүй гэх таамгийг дэвшүүлээд буй. Одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн хэллээ.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийт 247 улсын байцаагч ажиллаж, архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг нийт 761 газрыг хамруулан хяналт, шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн, лацдаж, 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ