Согтуу жолоочийн тоо буурахгүй байна
2017-01-17

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

СХД-ийн нутаг Хангайн 24-р гудамж замд амины T.Pruis 20 маркийн автомашины нь явган зорчигч 26 настай, Б-г мөргөж гэмтээжээ.

 

Мөн БГД-ийн нутаг Гранд плазагийн зүүн хойд уулзварт амины H.Accent Verna маркийн автомашины жолооч нь амины T.Succeed маркийн А жолоочтойт автомашиныг мөргөөд, зорчигч Б-г гэмтээн хэргийн газрыг орхин явсан байна.

 

Түүнчлэн БГД-ийн нутаг Баруун 4-н замын уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас H.Fit, T.Pruis маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 25 настай Т, 25 настай М нарын 2 хүн гэмтжээ.

 

Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 90 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин