УАШТ: М.Уранцэцэг хошой аварга болов
2017-01-17

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн  эрэгтэй 40, эмэгтэй 25, багийн 5 дахь удаагийн УАШТ өнгөрсөн өдөр эхэлсэн.

 

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОУХМ Г.Одбаяр /Женко/ С.Баяртүвшинг ялсанаар УАШТ-ээс ээлжит түрүүгээ авсан. Харин “Сүлд” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Т.Эрхэмбаяр /Женко/- Г.Хэрлэн /Сүлд/ аваргын төлөө өрсөлдсөнөөс Г.Хэрлэн өрсөлдөгчөө цэвэр ялсан.  Хүрэл медалийн болзолыг Д.Алтансүх /Хангарьд/, М.Ганболд /Женко/нар хүртлээ. Энэ жингийн шилдэгүүд болоx Д.Төмөрхүлэг, А.Батсуурь, жин өгсөн барилдсан Дэлхийн аварга Г.Болдбаатар нар үзэгчдийн суудалд шилжсэн билээ.

 

Эмэгтэйчүүдийн 63 кг П.Ганхайч Б.Мөнгөнчимэгийг ялсанаар УАШТ-ээс хоёрдахь алтан медалиа хүртлээ. Хүрэл медалийн болзолыг Баасанжаргал, М.Даваасүрэн нар хүртэв.  Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд МУГТ Д.Сумъяа ОУХМ А.Цолмон-/Алдар/ нар аваргын алтан медалийн төлөө барилдсанаас Д.Сумъяа даралтаар цэвэр ялан УАШТ-д түрүүллээ. Жин өгсөн барилдсан А.Цолмон мөнгөн медаль хүртсэн бол хүрэл медалийн болзолыг Х.Мөнгөнтуяа /Жүдо академи/, Г.Отгонцэцэг хүртэв. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын алтан медалийн төлөө Дэлхийн аварга М.Уранцэцэг/Хүч/ - Э.Базаррагчаа /Женко/ нар шалгаран үлдсэн ба М.Уранцэцэг хоёрдаь удаагаа улсын аварга боллоо.

 

Эхний өдрийн дүнг танилцуулья:

 

ЭРЭГТЭЙ:

 

        60 кг:

 

  •     Алтан медаль:Ж.Амарболд /Сүлд/
  •     Мөнгөн медаль: Б.Мягмардорж
  •     Хүрэл медаль: ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин,

 

        66 кг:

 

  •     Алтан медаль: Г.Хэрлэн /Сүлд/
  •     Мөнгөн медаль: Т.Эрхэмбаяр /Женко/
  •     Хүрэл медаль: Д.Алтансүх /Хангарьд/, М.Ганболд /Женко/

 

        73 кг:

 

  •     Алтан медаль: Г.Одбаяр
  •     Мөнгөн медаль: С.Баяртүвшин
  •     Хүрэл медаль: Ц.Цогтбаатар, Д.Хадбаатар

 

ЭМЭГТЭЙ:

 

        48 кг:

 

  •     Алтан медаль: М.Уранцэцэг /Хүч-1/
  •     Мөнгөн медаль: Э.Базаррагчаа /ХУД/
  •     Хүрэл медаль: Ж.Чанцалдулам /ОБЕГ/, Э.Уртнасан /Хилчин-2/

 

        52 кг:

 

  •     Алтан медаль: Б.Бат-Эрдэнэ
  •     Мөнгөн медаль: Б.Хорлоодой /Хилчин/
  •     Хүрэл медаль: П.Сосорбарам, П.Буянхишиг

 

        57 кг:

 

  •     Алтан медаль: Гавьяат тамирчин Д.Сумъяа /Алдар/
  •     Мөнгөн медаль: А.Цолмон /Алдар/
  •     Хүрэл медаль:  Х.Мөнгөнтуяа /Жүдо академи/, Г.Отгонцэцэг

 

        63 кг:

 

  •     Алтан медаль: Б.Ганхайч
  •     Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг
  •     Хүрэл медаль: М.Даваасүрэн, Баасанжаргал нар медалийн тавцанд зогслоо.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин