Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэж байна
2017-01-17

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж байна.  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Уг хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед АН 5 хоногийн завсарлага авсан байлаа. Завсарлагааны хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа юм.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийг  150 хоногийн өмнө зарлана гэж төсөлд заасан байсан. Гэвч энэ хугацааг ажлын хэсгийнхэн 130 хоногийн өмнө зарлана гэж өөрчилжээ. Учир нь Хуулийн төсөл батлагдаагүй байгаа энэ үед Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг 150 хоногийн өмнө зарлах боломжгүй болоод байгаа юм.   Ажлын хэсгээс гаргасан уг саналыг байнгын хорооны гишүүд дэмжлээ.

 

Зарчмын зөрүүтэй санал хураалтын явцад хурал даргалагч Д.Лүндээжанцан хуулийн төслийн найруулгад шүүмжлэлтэй хандаж байлаа. “Эх орон ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулна” гэж юу яриад байгаа юм. Тодорхой шүү дээ, засах заалтыг засахгүй, дэмий зүйлээр оролдох юм” хэмээн бухимдав. Дээрх зарчмын зөрүүтэй санал байнгын хорооны гишүүдийн дэмжлэгийг авч чадсангүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж:

 

-2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар болохгүй заалтуудыг өөрчилж, сайжруулах хэрэгтэй. Яагаад Ерөнхийлөгчийн сонгуулиар болгоомжлоод байна гэвэл маргаан үүсэх магадлал өндөр. Өмнө нь оруулсан болохгүй заалтыг хэвээр орхиж болохгүй.  Хэн ч уншсан сонгуулийн дараа маргаж чадахааргүй, ойлгомжтой байх ёстой. 

 

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сонгуулийн хугацаа богино байхдаа л хэрэгтэй өнөөдөр та нарыг мэдэхгүй танихгүй иргэн байхгүй ядарсан ард түмнээсээ татаж авдаг мөнгөө хэрэгтэй зүйлд заръя дээр нь ерөнхийлөгч их хурлын насны босгыг өндөрсөгөө юу ч болоогүй юмнууд зүтгэдэг зөөлөн суудал гээд төсөөлөгчдөөс хуулиа өөрчлөөд л салчихая нэг ч гэсэн муу юмнаас салж баймаар байна ард түмэн саналаа хэлцгээе
2017-01-18
Henk:
httpCash4Visits.comref.php?refId=344085 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 287000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л
2017-01-17
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-17