Төрийн ордны барилгыг засварлахад 42.2 тэрбум төгрөг шаардлагатай
2017-01-18

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрийн ордны барилгын өнөөгийн төлөв байдлын дүгнэлт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах зарим арга хэмжээний талаар” Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын мэдээллийг сонслоо. Төрийн ордны барилга 1947 онд анх барьж эхлэн, 1951 онд ашиглалтад  оруулжээ. Нийт 19 блокоос бүрдсэн Төрийн ордны барилгад холбогдох байгууллагын 13 мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсэг дөрвөн сарын турш нарийвчилсан үзлэг, шалгалт хийжээ. Шалгалтаар барилгын үндсэн хийц, бүтцэд илэрсэн зөрчил, дутагдлын  улам даамжирч, ашиглалтын үеийн аюулгүй байдал алдагдаж,  хүний амь нас эрсдэж болзошгүй нөхцөл байдалтай болсон байна.

 

БХБЯ-ны гаргасан урьдчилсан тооцоогоор Төрийн ордны барилгын 1951, 1961 хэсгийг буулгаж, дахин барихад ойролцоогоор 38,8 тэрбум төгрөг, 1981 оны хэсгийг хүчитгэн засварлахад 3.6 тэрбум төгрөг, нийт 42.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.  Харин 2018 оноос Төрийн ордны барилгыг  үе шаттайгаар буулгаж, дахин засварлахад  боломж бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд  Засгийн газарт чиглэл өглөө. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
42,4 тэрбумаар шинэ ордон барих боломжтой юм.
2017-01-18
Зочин:
Ард олны төлөө өөрсдийгөө золиослоно гэсэн 76 нөхдүүд, ЗГ, ерөнхийлөгч бүгд хотоос гарах хэрэгтэй. Наад ордноо засаад Монголын хүүхдийн төв болго. Тэгвэл ядахдаа түгжрээ арилна.Ер нь яам агентлагыг хотоос гаргаач, Төрд байгаа хүн нь илүү гээд байгаа биз дээ Явахгүй гэсэн хаалганы дарга нарын гэр бүл үр хүүхдийг нь халах хэрэгтэй. ЦЕГ, Шүүх, Тагнуул, Бүх Яамдууд хотоос гарж ажиллах хэрэгтэй Хэрэгтэй хүн нь очоод уулзаж төрийн албаа залгуулна биз. Оронд нь төрийн үйлчилгээгээ маш сайжруулаач
2017-01-18
Зочин:
Америкийн цагаан ордон хэдэн онд ашиглалтанд орсон вэ? яагаад тэрхүү байраар оролдохгүй өнөөдрийг хүртэл оршин тогтноод байна вэ?Мэдээж хүчитгэсэн хучилтуудаар одоо орчин үед ямар ч барилгыг буулгахгүйгээр байгаагаар нь байлгаад байна. Дээр нь нэг санал байна ордонд байх нийт хүн амын ачааллаа багасгачих тэгэхэд насжилт нь удаан оршин тогноно.
2017-01-18
иргэн:
Больчих тэгэх үү, саяхан л хөшөө, хашаа бариад л баахан мөнгө туусан даа
2017-01-18
kkkk zaaaa:
yana daaa tsudiitel tsohiod tsaddaggui dee . aayaya kk yana daa ed nar idhiin hireer uls ger maani doroitood bh yum yadahdaa idsen munguu dotooddoo ergeltend oruul l da za jishee ni hussan munguuruu saihan bank bus neechih mani hedde bagahan huutei zeelchih uuteruugeer chin bid tariagaa tarichii maldaa shine tejeel nevtruulie uvul taria urguulj bna sh dee idsenee irgeed mongol rugaa teguul ok sh dee
2017-01-18