Алтны олборлолтыг нэмэгдүүлнэ
2017-01-18

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар “Алт-2” хөтөлбөрийг хэлэлцэж байгаа юм байна.  Хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Л.Дашдоржоос энэ талаар тодруулахад:

 

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Алт-2” хөтөлбөрийг тусгаж өгсөн. Мөн Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг Засгийн газар УИХ-аар батлуулсан. Энэ хөтөлбөрт “Алт-2 хөтөлбөрийг тусгаж өгсөн. Эдийн засгийн хүндрэлээс гарахад алтны олборлолтыг нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ үүдээс холбогдох яамдтай хамтран хөтөлбөр боловсруулж, Засгийн газарт өргөн мэдүүллээ.

 

Алтны олборлолтыг жил бүр нэмэгдүүлэхээр тусгасан. Жилдээ 2-5 тонноор нэмэгдүүлж, 2020 он гэхэд алтны нөөцийг 100-150 тонныг улсад бэлтгэж өгөхөөр тусгасан. Байнгын болон дэд ажлын хэсгүүдтэй.  Хөрөнгө санхүүг Монгол банк, Сангийн яам шийдвэрлэнэ. Хууль эрхзүйн орчныг тогтвортой байхаар төслийг боловсруулсан.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ухахаас өөр юм мэдэхгүй юмаа. Өөрсдийг нь ухвал их юм гарна даа
2017-01-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-18