Эрх баригчдын ухралт
2017-01-19

 

Эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хагас сар хэлэлцээд хууль санаачлагачид нь буцаахаар болжээ.

 

Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг өмнөх парламент нэг хуулин дор зангидан баталсан билээ.   Тиймээс ч 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгууль Сонгуулийн тухай хуулиар явагдсан. Харин шинэ парламент дээрх сонгуулиуд тус тусдаа хуультай байх шаардлагатай гэсэн СЕХ-ны саналыг ивэн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ парламентад суудалтай гурван намын төлөөллийг ажлын хэсэгт оруулсан хэдий ч эрх баригч хүчнийнхээс бусад нь бэлгэдэл төдий байсан бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг парламентаар хэлэлцэхээс эхлэн сөрөг хүчин АН завсарлага авч, МАХН, бие даагч С.Жавхлан нар эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байсан юм.   Уг нь аль ч шатны сонгууль тус тусдаа хуультай байх ёстой гэдгийг СЕХ төдийгүй парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн хүчнүүд тэр байтугай  олон нийт ч толгой дохин хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх хоёр сонгуулийг явуулахад хуулиар зохицуулагдаагүй асуудал нэлээдгүй гарч, тэр бүр дээр СЕХ журам гарган шийдвэрлэж байсан юм билээ.

 

Харин сөрөг хүчний болон олон нийтийн энэ хандлагыг эрх баригч хүчин МАН өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдсон нь тодорхой. Зарчмын шинжтэй цөөн хэдэн зүйлийг шинээр нэмснээс бус бусад нь  2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулин дээр суурилсан гэх өмнөтгөлийг хийж, Ерөнхийлөгчийн хуулийн төслийг парламентад өргөн барьсан.  

 

УИХ дахь сөрөг хүчин АН-ын бүлэг өмнөх хуулиас 94 заалтыг өөрчилж, 100-гаад зарчмын зөрүүтэй саналыг оруулсныг  эсэргүүцсэн.  Энэ хуулийн төсөлд  хамгийн их маргаан, хардлага дагуулж байгаа шинээр нэмэгдсэн хоёр заалт  байгаа.  Үүний нэг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд “Улсын Их Хуралд суудал бүхий нам” гэж тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн бүхий нам, эвслийг хэлнэ” гэж заажээ.  Тиймээс УИХ-д суудалтай нам гэдгийг тайлбарлах оролдлого нь Үндсэн хуулийн цэцэд очих маргаан дагуулж байгааг сөрөг хүчнийхэн сануулсан.

 

Ингэснээр бие даан нэр дэвшиж сонгогдсон С.Жавхлан гишүүн  өөр намд  элсэн орлоо ч тухайн улс төрийн хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд  өрсөлдөх боломж хаалттай болж байсан юм.  Энэ талаарх байр сууриа ч гишүүн С.Жавхлан  “Намайг Ерөнхийлөгчийн сонгуулиас хасчээ. Үүнийг би түмэн олонтойгоо хамт эсэргүүцэж байна” хэмээж мэдэгдэж байлаа.

 

Цаашлаад  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан гэх заалт бий, өмнө нь ч энэ заалт байсан юм. Гэхдээ үүнд дотор “Сонгуулийн саналын өдрөөс  урагш 5 жилийн  хугацааг хөөн тооцоход  аль нэг улсад 6 сар хүртэл хугацаагаар ажиллаж амьдраагүй байх” гэдгийг тодотгосон байсан. Үүнд О.Баасанхүү гишүүн МАХН-ын байр сууриа хамгаалж ““Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна. Эхнийх нь нийт ард түмнээс, хоёрт нь парламентаас гэж заасан байгаа. Тэгэхээр парламент өөрөө нийт намуудтай зөвшилцөхгүйгээр зөвхөн өөрсдөдөө таалагдсан асуудал тавьж байгааг эсэргүүцэж байна. Яагаад гэвэл Үндсэн хуулинд “Сүүлийн таван жилд Монгол Улсдаа байнга оршин суусан гэдэг үг байгаа. Гэтэл “гадаадад 6 сар байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэдэг үгээр сольж болохгүй. Монгол Улсад хэд хоног амьдарсныг нь хуулиар зохицуулах болохоос гадаадад хэд хоног юу хийснийг нь шийдэхгүй. Энэ бол МАН-ынхан өөрсдийнхөө хүнийг гаргахын төлөө зохион байгуулалтай зүйл хийгээд байна” гэдэг мэдэгдлийг удаа дараа хийсээр ирсэн. Өнөөдөр парламентаар энэ хуулийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэхтэй зэрэгцээд МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлээс Улаанбаатарт газардах сураг ч чих дэлсэж байлаа.

 

Эдүгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн цагийн зүү хэдийнэ цохилоод эхэлсэн. Эрх баригчид энэ хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт батлаад энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуулийг зарлахаар тооцоолсон.  Гэвч  сөрөг хүчний авсан завсарлага цагт баригдсан эрх баригчдад хугацаа алдуулсан билээ. Тиймээс ч  Ерөнхийлөгчийн сонгуулийг 150 хоногийн өмнө зарлана гэдгийг 130 хоног болгон өөрчлөхөөр энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналуудыг хураасан.  Үүнтэй холбоотой цаг хугацааны  мөчлөгтэй хэд хэдэн зүйл заалтад өөрчлөлт оруулахаар байлаа.

 

Энэ мэтээр эрх баригчдын үйл хөдлөл, сөрөг хүчнийхний эсэргүүцэл, мэдэгдлийг  олон нийт анхааралтай ажигласаар байгаа. Тиймээс ч эрх баригч хүчин МАН-ын энэ бүхнийг тандаж, өөрсдөдөө зориулсан хуулиа баталвал дараагаар нь гарах сөрөг үр дагаврыг тооцоолж, “алдаа”-гаа татахаар шийджээ.  Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцаах шийдэлд өчигдөр бүлгийн хурлаараа хуралдан хүрчээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг буцааснаар өмнөх хуулиар сонгууль явагдана.  Иймээс  сонгууль хүртэл МАХН-ын дарга Н.Энхбаяр ямар нэг асуудалд орчихгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа аж. Цаашлаад бие даагч гишүүн С.Жавхлан парламентад суудалгүй аль нэг намд элсэн орсноор хэн нэгнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж олгож ч болох.  Энэчлэн Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваариар улстөр үргэлжлэх нь.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
landag:
ЛАНДАГ БАТЦЭНГЭЛ ГЭЖ ХӨГИЙН ХУЛГАЙЧ БААХАН ЗАЛУУСЫГ УРУУ ТАТАЖ БҮЛЭГ ДЭЭРМИЙН ХЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ ТАВЬ ЖАРАН САЯ ТӨГРӨГ, ГУЛУУЗ АЛТ ДЭЭРЭМДЧИХЭЭД ЯМАР Ч ЯЛ ЗЭМГҮЙ МУЛТРАХ ГЭЖ БАЙНА. ТӨРСӨН ЭХИЙНХЭЭ ЭСРЭГ ЗУУДАГ НОХОЙ ТАВЬЖ ЯВСАН ЭНЭ АДГИЙН ЭР ЕР НЬ ЯМАР НҮҮРЭЭРЭЭ ИНГЭЖ АМЬДАРДАГ ХҮН БЭ
2017-01-19
зочин:
Халамж өгөч
2017-01-19
irgen:
Sain baina, buzaah heregtei oor hiih zuil uls orond ih baihad baigaa huuliig oorchloh hereggui baisan zov shiidver gargaj.
2017-01-19
kkkkkk:
me ovogtoi ursuldsun nohoi ch garna shvvv . kkkk . ter aztai
2017-01-19
Зочин:
jawkhlan jawkhlan geed l demiirtsgeegeed baikh yum , ter mangar patsaanyg orkhioch . ene erkh barigchid erguutsen tulug shig yu khiikhee medekhguy mun chi ikh ergeji butsaji baina daa
2017-01-19
Зочин:
jawkhlan jawkhlan geed l demiirtsgeegeed baikh yum , ter mangar patsaanyg orkhioch . ene erkh barigchid erguutsen tulug shig yu khiikhee medekhguy mun chi ikh ergeji butsaji baina daa
2017-01-19
Зочин:
жавхланг ерөнхийлөгч болговол монголчууд ямар тэнэгээ мэдэх байлгүү
2017-01-19
Зочин:
долир ерөнхийлөгч болно гэж бодоод байгаа юм байхдаа
2017-01-19
huue stgegdel bichih yahvee gertee talhtai yu:
KKK ARD HUN EGEL ARDIINHAA AJILIIG SAIN HIIJ GEDSEE TSADTAL HOOLLOCHOOD L DEMII CHALCHUUL BOLNO GHDEE CHALCHIH NI OYUN SANAAG MUHUUDUG YUM DOO BAS AJILGUI IRLOGOGUI BOLGONO
2017-01-19
heregtei shuu:
Сүлжээний бизнес шиг танаас мөнгө шаардахгүй!!! httpCash4Visits.comref.php?refId=344187 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2017-01-19
Зочин:
Жавхлан гуай 45 нас хүрсэн эрчүүдийг хөгшин азрагатай зүйрлэж энэ насыг дайрахгүй юм шиг загнаж байна лэ. Энэ насан дээр очуул ямар байхыг нь харах л үлдлээ дэ
2017-01-19
Зочин:
уг нь зөв л заалтууд шүү дэ эх орондоо юу ч хийгүй гадаадад тансаглаж байгаад ямар нэгэн сонгууль болохоор л нээх эх орондоо хайртай хүн ирээл нэр дэвшээл байдгийг таслан зогсоож ард түмэнтэйгээ адилхан өвөлд нь утаагаар амьсгалж улс орныхоо нөхцөл байдлыг мэддэг тийм л хүнийг нэр дэвшүүлэх хэрэгтэй шүү дэ. Насыг бас заах хэрэгтэй. Жавхлан, баасанхүү нарыг тоох хэрэггүй шүү дэ тэд арай болоогүй байна.
2017-01-19
4:
Жавхлан юу гэж дэвших билээ 45 нас хүрээгүй
2017-01-19
irgen:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2017-01-19