Ли Жэ Ёнгийг баривчлах хүсэлтийг түтгэлзүүлжээ
2017-01-19

“Самсунг” группын өв залгамжлагч, Дэд ерөнхийлөгч Ли Жэ Ён

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэг тойрсон авлигын дуулиантай холбогдуулан энэ сарын 12-ний өдөр “Самсунг” группын өв залгамжлагч, Дэд ерөнхийлөгч Ли Жэ Ёнгээс байцаалт авсан билээ. Прокурорууд түүнээс 22 цаг байцаалт авсны эцэст сулласан юм. Өнгөрөгч долоо хоногт авлигын хэрэгтэй холбогдуулан түүнийг баривчлах шийдвэрийг прокурорууд гаргасан.

 

Тэгвэл шүүх прокуроруудын гаргаад буй баривчлах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Шүүх Ли Жэ Ёнгийг баривчлах хангалттай үндэслэл байхгүй хэмээн үзжээ.  Уг шийдвэрийн дараа тэрбээр Сөүлийн цагдан хорих байрыг орхиж, гэртээ харьсан байна.

 

Түүнийг Ерөнхийлөгчийн найз гэгдэх Чой Сүн  Шилийн хувийн “Mir”, “K-Sports” сангуудад нийтдээ 20 тэрбум воны /$16.5 сая/ хандив өгсөн болохыг баримтаар нотлоод буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин