Л.Чинбат, Л.Гүндалай нарын гэрээс алтан бурхдыг нь хулгайлжээ

Монголын нэр нөлөө бүхий хүмүүсийн гэрээс хулгай хийсэн хэрэгтэнг цагдаа нар барьжээ. "Гачуурт"-ын Л.Чинбат, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын зургаан айлын Нүхтийн аманд байрлах гэрт БНСУ-ын иргэн Пак гэгч нууцаар нэвтэрч, алтан бурхан, үнэт эдлэлийг хулгайлсан байна.
Сэжигтэн Пак айлуудын цонхыг нь хагалж нэвтэрсэн бөгөөд одоогоор 20 гаруй алтан бурхан хулгайлсан нь тогтоогджээ. Тэрбээр хулгайлсан бурхадаасаа хил давуулсан байж болзошгүй аж.
Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ