Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ
2017-01-19

Төрийн нарийн бичгийн дарга нарын хэн нь хэн бэ

 

“Монголын мэдээ” сонины “Хэн нь бэ” булан энэ удаад яамдын Төрийн нарийн  бичгийн дарга нарыг онцолж байна. Мэргэжлийн Засгийн газрыг байгуулах тухайд өр төлөх замаар асуудалд хандсан хэмээн хатуу шүүмжлэл хүртсэн МАН яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоонд болгоомжтой хандахыг хичээн Төрийн албаны зөвлөлөөр сонгуулахаар хуульчилсан ч асуудал санаснаар шийдэгдээгүй. Шулуухан хэлэхэд, сонгон шалгаруулалт хэлбэр төдий болсон гэх шүүмжлэлийг араасаа бас л дагуулсан. Гэхдээ сонгогдсон  дарга нараас ажлаа хийж чадахгүй байна, мэргэжлийн бус гэх хэл аманд өртсөн  хүн одоогоор  гараагүй байгаа нь тэд нэр нүүрээ хичээн ажиллаж байгаагийн илрэл буй за.  

 

Гадаад харилцааны яам - Д.ДАВААСҮРЭН

Гадаад төрх байдлаараа улс төрд харьцангуй залуу хүн мэт харагддаг энэ эрхэм улс төр хийгээд дипломат албанд  20 гаруй жил зүтгэж яваа нэгэн. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч ил гарахгүй л байсан болохоос биш.  Улс төрийн хүрээнийхэн түүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргад нэрийг нь дэвшүүлсэн тухай яригдаж эхлэх үед  М.Энхболдын хүн гэх мэдээллийг нийгэмд цацсан. Үнэндээ ч тэрбээр  УИХ-ын дарга М.Энхболдыг МАН-ыг удирдаж эхэлсэн үеэс Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар  нэг хэсэг ажиллаж байсан билээ.  Гэсэн хэдий ч   Д.Даваасүрэн мэргэжлийн дипломатч.  БНМАУ-ын ЗХУ-д  энэ чиглэлээр бэлтгэсэн боловсон хүчнүүдийн нэг.  Москвагийн ОУХДС-ийг 1995 онд төгссөн тэрбээр  ГХЯ-ны Ёслолын  хэлтсээс ажил амьдралынхаа гарааг эхэлж, Олон улсын байгууллагын газарт атташе,  Улс төрийн газар, Ази- Америкийн газарт III дугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд Хоёрдугаар, Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Консулын хэлтсийн даргаар  тус тус ажиллаж байсан туршлагатай. Мэдлэг, боловсролоо дээшлүүлсэн тухайд ч хүний өмнө бариад зогсох хавтас түүнд бий. Олон улсын эдийн засагч, дипломатчийн дипломаас гадна  эдийн засгийн ухааны магистр болон Олон улсын бизнесийн удирдлагын магистр цол  хамгаалсан тухайгаа намтартаа онцолсон байна лээ. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Улаанбаатар хотын уугуул. 1970 оны гал нохой жилд төрсөн дипломатч.  

 

Хууль зүй, дотоод хэргийн яам- Г.БАЯСГАЛАН

Хуульч Г.Баясгалан гурав дахь удаагаа Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Монголын төрд төрийн өндөр  албан тушаалыг гурвантаа хашсан эрхэм түүнээс өөр үгүй ч  байж мэднэ.  Түүнд атаархсан улс төрийн хүрээнийхэн  хийгээд өрсөлдөгч нар нь “МАН төр барьж байх аваас энэ эрхэм ийм зиндааны албан тушаалд суух нигуртай ажээ”  гэх үгийг УИХ-аас  Төрийн нарийн бичгийн дарга нарын нэрийг зарлах үед  унагаж л байсан. Нөгөөтэйгүүр, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж түүнийг тоож, улс төрд оруулж ирсэн гэх яриа байдаг. Үнэндээ ч мань хоёр улс төрд дотно харьцаатай. Хэн хэнийхээ үгийг сонсдог гэж хэлж болно. Д.Нямдорж сайдаар томилогдсон даруйдаа Төрийн нарийн бичгийн даргаараа мань эрийг томилсон нь бий.  Гэхдээ эл томилгоо яамны хувьд ч, сайдын хувьд ч алдаа болоогүй. Хууль зүйн салбарын шинэчлэлд энэ хоёр эрхмийг хамтдаа санаачилсан, эхлүүлсэн, ард нь гарсан ажлууд зөндөө. Г.Баясгалангийн тухайд ч намдаа түшиг тулгуур, нөмөр нөөлөг нь  болдог  эртэй, чадалтай боловсон хүчнүүдийнх нь нэг.    Москвагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр төрийн мэргэшсэн албан хаагч бөгөөд  хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, төрийн захиргааны тэргүүн түшмэл, хууль цаазны итгэмжит төлөөлөгч юм.  Урьд нь Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яамны газрын дарга, Хууль зүй Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх зэрэг олон хариуцлагатай албыг хашиж байсан  билээ.  Тодруулбал, Ерөнхийлөгч асан Н.Багабандид шадарлаж явсан хэрэг.

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Л.БАЯРТУЛГА

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгыг Сү.Батболдын хүн гэх. Эл мэдээллээс улбаалж, намтар  түүхийг нь сонирхох аваас тэрбээр Сү.Батболдын Засгийн газрын үед яамныхаа Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан тухайгаа бичжээ. Олон улсын эдийн засагч мэргэжилтэй энэ эрхмийн өмнө албан тушаалын гэрэл дандаа ногоон өнгөөрч асч угтсан гэлтэй.  Дээд сургуулиа төгсөн түүнийг ХААЯ алга тосон угтан авсан төдийгүй газрын даргаар  хоёронтоо томилсон байдаг. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруултад тэнцсэн эхний таван төрийн нарийн бичгийн дарга нарын нэг нь Л.Баяртулга. Тэрбээр ажил авсан даруйдаа малчдад туслах аяныг санаачилсан нь  П.Сэргэлэн сайдад ихээхэн таалагдсан гэнэ билээ.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Г.ӨНӨРБАЯР

Хөдөлмөр, нийгмийн хамгаал­лын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын тухайд нийгмийн салбарын чиглэлээр олон арван нийтлэл бичиж байсныг нь манай уншигчид мартаагүй байх. Японд докторын зэрэг хамгаалсан түүний үндсэн мэргэжил багш. Улс төрд хөл тавих хүртлээ Боловсролын салбарт ажилласан нэгэн. Энэ эрхмийн улс төрд хөл тавьсан түүхийг тэр бүр хүмүүс мэддэггүй юм. Шулуухан хэлэхэд, гэнэтхэн л гарч ирсэн нөхөр. Гадна төрх нь ч шөвөлзөж, амбиц хөөгөөд  гүйгээд  байхааргүй дөлгөөхөн бор залуу.  Гэвч тэрбээр улс төрд хөл тавьмацаа л МАН-ын XXVII Их хурлын төлөөлөгч, Бага хурлын гишүүнээр сонгогдож амжсан төдийгүй, 2013 онд “Залуучууд дарга нарынхаа цүнхийг барьж гүйх хэрэггүй” хэмээж, МАН шинэчлэгдэх цаг болсон гэж намынхаа Бага хурлын индэр дээрээс зорилго нэгт нөхдийнхөө хамт мэдэгдэж байсан  юм. Үүнийхээ шанд ч мань эр Монгол Улсын Ерөнхий сайдад шадарлаж, зөвлөхөөр ажилласан удаатай.    

 

Зам, тээврийн хөгжлийн яам - Ж.БАТ-ЭРДЭНЭ

Энэ эрхмийг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах гэдгээр нь түмэн мэддэг. Тэрбээр дүү шигээ  ардчилал, Ардчилсан нам гэж давхидаггүй. Улс төрийн хүрээнийхэн ах дүү хоёрыг улс төрийн ашиг хонжоо хайж хоёр өөр намыг сонгосон хэмээн голлох нь бий. Үнэнийг хэлэхэд,  хоёр том улс төрийн хүчин ээлжилж төрийн эрх барих бүрт мань хүн албан тушаалд томилогдсон л байдаг. Тухайлбал, хамтарсан Засгийн газрын үед 2011-2012 онд Мэдээллийн шуудан, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллаж байгаад засаг солигдоход  дүүгийнхээ “Монголын цахилгаан холбоо”-ны гүйцэтгэх захирлын суудалд заларсан байдаг.  Хэвлэл мэдээллийнхний  архивт түүний тухай “Мэдээллийн шуудан, харилцаа холбоо, технологийн газар”-ын   даргаар түүнийг ажиллаж байхдаа  чагнах тоног төхөөрөмж суурилуулдагаараа зартай  нь “ZTE” компанийг Монголд үйл ажиллагаа явуулахад хувь нэмрээ оруулсан гэж тэмдэглэгдэн үлджээ.   Энэ талаараа   тэрбээр  “Намайг тус газрын даргаар очиход “ZTE” компани гэрээгээ хийгээд үйл ажиллагаа нь жигдэрсэн  байсан. Тус компани  Сангийн яамтай  хамтарч ажиллах гэрээгээ байгуулсан байсан тул надад хамаагүй” хэмээн тайбарласан нь бий. Ж.Бат-Эрдэнийн улс төрд хөл тавьсан түүх гэвэл   2004 онд  МАН-д  элссэн бөгөөд  тэр ондоо тухайн үеийн   Дэд бүтцийн яамны газрын даргаар  томилогдсон байдаг.   Түүнийг улс төрд өдий дайны нэр нүүртэй явахад нь  төрсөн дүүгээс нь гадна  Ерөнхий сайд  асан Н.Энхбаяр  намдаа   элсэхийг санал болгож байсан юм билээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Г.НАНДИНЖАРГАЛ

Төрийн албаны зөвлөлийн шалгалтад тэнцсэн даруйдаа ажлаа хүлээж авсан хүн  бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал билээ. Г.Нандинжаргал өмнө нь 2003-2010 онд Монгол банкны Мөнгөний бодлого судалгааны газарт эдийн засагч, 2010-2013 онд Нийслэлийн ЗДТГ-ын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2013 онд Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын орлогч дарга, 2013-2014 онд ҮХААЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2014-2015 онд ҮХААЯ-ны Хүнсний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, 2015-2016 онд “Эрдэнэс Монгол” компаний дэд захирлын багт Төслийн захирлаар ажиллаж байжээ.

 

Боловсрол, соёл, спортын яам - Б.БАЯРСАЙХАН

Б.Баярсайхан нь Монголын үндэсний пресс клубийн тэргүүн бөгөөд “Амин Медиа” группийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан нэгэн. Тэрбээр МҮОНТ-ийн “Өглөө”хөтөлбөрийн хөтлөгч, редактор, Монгол Улсын Дээд шүүхэд хэвлэлийн төлөөлөгч, MCS группийн PR менежер, “Ийгл” телевизийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, удирдлагын чиглэлээр 15 жил ажилласан, туршлагатай нэгэн.  МАН дахь шинэчлэлийн салхийг хагалж яваа цөөн бүсгүйчүүдийн нэг хэмээн улстөрч эмэгтэйчүүд үнэлэх нь бий.

 

 

Сангийн яам –Б.НЯМАА

Санхүүгийн хүрээнийхэн түүнийг Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоход ажлаа мэддэг, салбараа мэддэг хүн хэмээн алга ташин хүлээж авсан гэж хэлж болно.  Үнэндээ ч  тэрбээр санхүү, марктингийн өлгий нутаг Японд санхүүгийн бодлого сэдвээр мастер хамгаалсан нэгэн.  Б.Нямаа улсад алба хашсан тэр л өдрөөс  өнөөдрийг хүртэл салбар дотроо эргэлдэж  байгаа санхүүч. Үүнийг нь түүний намтар бэлхэнээ хэлээд өгөх буй за. Тодруулбал, 1999-2007 онд  Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлагын хэлтэс, Төсвийн нэгтгэлийн хэлтэст мэргэжилтэн,   2007-2013 онд Төсвийн бодлого, зохицуулалтын газрын Зарлагын хэлтсийн дарга, 2006-2007 онд  Монгол дахь мянганы сорилтын сангийн худалдан авах ажиллагааны мэргэжилтэн, 2013-2016 онд  Санхүүгийн бодлого, өрийн удирдлагын газар, Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажиллажээ. Б.Нямаагийн санхүүгийн салбарт зүтгэсэн  ажлын  туршлага нь  Монгол Улс эдийн засгийн хямралыг хохирол багатайгаар туулж гарахад  хэрэг болно хэмээн  Монголын төр үзэж буй.   Түүнд ганцхан гэм бий. Өөр шигээ хурдан сэтгэхийг хамт ажиллаж байгаа нөхдөөсөө шаарддаг явдал.

 

Эрүүл мэндийн яам- Д.ОЧИРБАТ

Эрүүл мэндийн салбарт ч, улс төрд хэдийнэ танил болсон энэ эрхэм  Төрийн нарийн бичгийн албан тушаалд томилогдсон цагаас толгой өндийх завгүй ажиллаж байгаа. Эрүүл мэндийн салбарыг шинэчлэхийг хүссэн салбарынхан нь түүнийг зүгээр суулгахгүй байгаагийн дээр томуу, томуу төст өвчний тархалт зовоож буй.   Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа өрх толгойлсон эмэгтэйчүүд болон амьдрал авч явах гэж зүтгэх олон арван багачуудад хайр  энэрлийн гараа сунгаж, хашааны газар олгож, сургуульд сурах боломжийг олгож байсныг нь чингэлтэйчүүд мартаагүй.  УИХ-ын чуулганы тахимд сууж байхдаа ч тэрбээр мөн л нийгмийн халамжийн чиглэлээр олон  хуулийн төсөл санаачилж,  нэлээд олон ажлын хэсгийг ахалж ажилласан байдаг.  МАН-ыг унаж босоход нь хамтдаа унаж, босон ачааны хүндийг хүнд хэмээн зулралгүй урагшлахын төлөө зүтгэсэн цөөн улстөрчдийн нэг. 

 

Эрчим хүчний яам – З.МЭНДСАЙХАН 

Санхүүч, эдийн засагч мэргэжилтэй түүнийг энэ салбарт томилогдоход  эочим хүчнийхэн төдийлөн таатай хүлээж аваагүй. Төрд ажилласан туршлага, мэдлэг боловсролын тухайд З.Мэндсайхан хэнд ч гологдохооргүй. Тэрбээр намтартаа  “1996 – 2001 онд СЭЗДС-ийг  Эдийн засагч, бизнес судлаач мэргэжлээр төгсч  2006 – 2008 онд Удирдлагын академид  Удирдахуйн ухааны магистр хамгаалсан тухайгаа өгүүлжээ.  Сургууль төгссөн даруйдаа хувийн бизнесээ эрхлүүлсэн бөгөөд 2015 онд төрийн алба тодуулбал,  Сангийн яаманд Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон ажилласан байх юм.  Улс төрд мөргүй, нэргүй явсан түүнийг албан тушаалын одтой залуу гэхээс өөр юу хэлэх билээ.

 

Барилга, хот байгуулалтын яам - С.МАГНАЙСҮРЭН

Тэрбээр өмнө яамныхаа Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас өргөдлөө өгч чөлөөлөгдсөн тухай мэдээлэл байдаг ч чухамдаа тэр нь улс  төрийн шахалт байсан тухай улс төрийн хүрээнийхэн ярьцгаадаг.  УИХ-ын Тамгын газрын даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр төрд ажилласан туршлагын хувьд эдүгээ ажиллаж байгаа  ангийн анд нар дундаа толгой цохино. Түүнтэй олон жил шадарлаж, үерхэж явсан нөхөд нь  жинхэнэ монгол эр гэж түүнийг хэлнэ хэмээн магтах юм билээ.   

 

Батлан хамгаалах яам- Х.БАТБИЛЭГ

Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб гэх нэг салбарын хоёр байгууллага эв нэгдэлгүйгээсээ болоод сүүлийн 10 гаруй жил хоёр тийш хараад байсан  билээ.  Яг ийм эгзэгтэй цаг үед хурандаа Х.Батбилэгийг  Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь энэ салбарт том олз гэлтэй.   Олон жил хамтдаа зүтгэсэн Нийслэлийн  Онцгой байдлын  газрынхан нь  даргаа “далайлт нь хатуу ч буулт нь зөөлөн хүн “ хэмээн магтах. Ямартай ч тэрбээр ажил хүлээж авсан даруйд Батлан хамгаалах салбарыг жинхэнэ утгаар нь өөрчилж, номд нь оруулахын төлөө ажиллаж буй нэгэн гэдгийг хэлэх байна.  Түүний санаачилсан, эхлүүлсэн ажлууд зэвсэгт хүчнийхэнд одоохондоо биелүүлэхэд бэрх мэт санагдаж болох ч цаг хугацааны дараа амжилтад хүрэх зам энэ байж гэх  нь дамжиггүй.

 

Байгаль орчин-аялал жуулчлалын яам-Ц.ЦЭНГЭЛ

Улс төрд, намдаа халзан болтлоо зүтгэсэн энэ эрхмийг түмэн мэднэ дээ. Ялангуяа, Булган нутгийнхан. Хурдан моринд л нугасгүй гэмтэйгээс улстөрчийн хувьд түүний өмнө гишгих Төрийн нарийн бичгийн дарга  үгүй биз ээ. Тэрбээр Уралын Политехникийн дээд сургуулийг эрчим хүчний инженер мэргэжлээр дүүргэн ажил амьдралынхаа гарааг  “ТЭЦ-3”-аас  эхэлсэн байдаг.   УИХ-ын гишүүн асан  Ц.Цэнгэл нь  Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Зам тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан бөгөөд эдүгээ Эрчим хүчний инженерүүдийн холбоог тэргүүлдэг.  Сонирхуулахад, МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Цэнгэлийг Эрчим хүчний сайдаар томилох шийдвэрт хүрсэн ч ерөнхий сайд УИХ-д өргөн барихдаа нэрийг нь эргүүлэн татсан билээ. Энэ тухайд ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нийгмийн хүлээлт, ёсзүйн зарчим талаас нь мөн АТГ-ын холбогдох хуулийн лавлагаа зэргийг эргэж харах хэрэгтэй” гэсэн хувийн байр суурь илэрхийлсэн нь бий. Үүнийхээ дараа Ц.Цэнгэлийн сайд болох гэсэн гомдлыг тайлахын тулд үндсэн мэргэжлээс нь холдуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон хэмээн намынх нь нөхөд   ярьдаг.

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Ард түмэн минь:
тухайн салбартаа мерит зарчмаар ажиллаж энэ өндөрлөгт хүрсэн хүн алгаав улс төрийн л шалгуур байна. Ийм байхад төр зөсгаас нэг их амжилт харах хүлээх итгэл алгаа
2021-10-19
зочин:
Эрүүл мэндийн Д,Очирбатаас бусад нь боловсрол өндөр хүмүүс байна шүү
2017-01-20
Баяр:
Цэнгэл гуай болгооимжтой л идээрэй дээ. Хэцүү шүү
2017-01-19
Зочин:
Энэ Цэнгэл, Батэрдэнэ хоероос бусад нь гайгүй л юм шиг байна
2017-01-19
Зочин:
Бүгдэд нь амжилт хүсье ээ. Харин Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-19
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-19