О.Дөлгөөн гэр бүлийн хамт АНУ-ыг зорилоо

Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадыг зорилоо.
Түүний гэр бүлийнхэн Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско хотод амьдрах бөгөөд гэр бүлээрээ тус улсад суралцахаар өнгөрсөн өдөр /2017.01.18/ эх орноосоо мордов. Түүний нөхөр М.Очирпүрэв “Бид гуравын хувьд шинэ амьдрал эхэлж байна” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэднийг гэр бүл, найз нөхөд нь болоод УДЭТ-ын жүжигчид нисэх буудлаас үдэж өгсөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ