Төрийн банк тэтгэврийн хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ

img

 

Төрийн банк Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээлийг 2017 оны 01-р сарын 18-наас эхлэн Монгол орны өнцөг булан бүрт байрлах өөрийн 540 салбар нэгжээрээ дамжуулан  олгож эхэллээ.

 

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл нь богино  буюу 6 хүртэл сарын хугацаатай, жилийн 15.0% буюу сарын 1,25%-ийн хүүтэй. Та Төрийн банкаар дамжуулан тэтгэврээ авдаг, энгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлгүй бол энэхүү зээлийг авах боломжтой.   

 

Харин урт хугацаатай буюу 7 сар болон түүнээс дээш хугацаагаар тэтгэврийн зээл авах бол банкны үндсэн нөхцөл болох жилийн 18.0% буюу сарын 1.5%-ийн хүүтэй олгоно.  

 

Хөнгөлөлттэй нөхцөл бүхий тэтгэврийн зээл олгох хөтөлбөр цаашид тогтвортой үргэлжлэх тул та өөрийн хүссэн үедээ тэтгэвэр авдаг Төрийн банкны салбарт хандан зээлээ аваарай.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Sp:
Nas barsan xyniig reklamd tavixaa bolioch
2020-02-21
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2017-01-19