Нарны цахилгаан станц ашиглалтанд орлоо
2017-01-19

МОНГОЛЫН АНХНЫ НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО

Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц өнөөдөр /2017.01.19/ ёслол төгөлдөр нээлтээ хийлээ  Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мацато Такаока болон аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат зэрэг албаны төлөөллүүд оролцож, хүндэтгэлийн туузыг хайчилсан юм.

  Тус нарны станцыг дотоодын “Solar power international”, Японы “Sharp” корпораци, “Shigemitsu shoji” компани хамтран байгуулсан бөгөөд жилд 14,1 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх юм.

  Энэ нь 20,000 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Улмаар жилд 14,746 тонн хүлэмжийн хий ялгаруулахаас сэргийлэх ач холбогдолтой хэмээн “Solar power international” компанийн гүйцэтгэх захирал Б.Мандалбаяр нээлтийн арга хэмжээний үеэр онцоллоо.

  Станцын цахилгааны тоног төхөөрөмжүүд нь манай орны -30-40 хэмийн хүйтэн эрс тэс нөхцөлд найдвартай, өндөр үр ашигтай хэвийн ажиллаж байхаар тооцоолсон бөгөөд Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компанид эрчим хүч нийлүүлж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ - Цус өтгөрч, холестрин ихсэх - Даралт ихсэх болон хуян хөөрөх - Тархины болон Зүрхний титэм судас хатуурч нарийссан - Бусад эрхтний судас хатуурч нарийссан буюу бөглөрсөн, түүнээс шалтгаалах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зэрэг бүхий л эмгэгүүдэд хэрэглэж болдогоороо давуу талтай. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ - Цус шингэлэх, холестрин бууруулах - Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх буюу судас цэвэрлэх, бляшкаг хайлуулах - Захын тараагуур хялгасан судасны уналт үжилт-ыг сэргээх БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА - Альфа линолейний хүчил ALA, - Гамма линолейний хүчил GLA, - Эйкозапентаены хүчил EPA, Омега-3 - Докозагексаений хүчил DHA, Омега-3 - Ногоон цайны полифенол - Токоферол Е витамин зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “Омега комплекс” бүтээгдэхүүн юм. ҮНЭ 1 курс- 3 сар хэрэглэх 660’00

Сайн мэдээ байна. Эгийн голын станцаа боливол оронд нь нарын станц байгуулж үнэгүй өгье гэж оросууд хэлэх л ёстой сон. Хөрш улс нь чадалтай байвал өөрт нь сайнсан гэтэл мөнхийн хамааралд байлгах бодлого барьсаар ирсэн, барих гэж байгаад харамсалтай байна. Японы тусламж харин огт өөр юм аа. Бид Японы ард түмэнд баярлалаа гэж хэлэх ёстой.
2017-01-19