Исламын улсын 35 байршилыг устгажээ
2017-01-20

 

ОХУ болон Турк анх удаагаа Сирид хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах болсон юм. Хоёр улс Сирийн хойд хэсэгт байрлах Аль-Баб хотноо цохилт өгчээ.

 

Исламын улсынхан Алеппо хотоос ухарч, улмаар Аль Баб хотыг хүчээр эзлэн түрэмгийлж буй юм. Хотын оршин суугчдыг хөнөөж, төв штаб, сургуулилтын байр зэргээ байршуулсан байна.

 

Тэгвэл дээрх цэргийн ажиллагааны үеэр тус бүлэглэлийн 35 байг устгасан талаар ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдах газрын дарга, дэслэгч генерал Сергей Рудской мэдэгджээ.

 

Цэргийн ажиллагаанд ОХУ-ын есөн онгоц, Туркийн найман сөнөөгч онгоц оролцож байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Байршил устгагч:
Байршил устгана гэж юу гэсэн үг вэ? Тэр газар нь бүр байхгүй болох юм уу? Орчлон хорвоогийн орон зайн координат энд тэндээ цоороод их хэцүү юм болох нь дээ. Баахан хар нүх үүссэн байх даа. Гэхдээ хар нүх ч гэсэн байршилтай л баймаар юм
2019-10-28