“Архигүй” өдрүүдэд согтуу жолоочийн тоо 56,8 хувиар буурчээ
2017-1-20

 

НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас энэ сарын 17-ны өдрийн 18.00 цагаас 20-ны өдрийг дуустал хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон тогтоол гаргасан билээ.

 

Эдгээр өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 56,8 хувиар буурсан байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоны улмаас гаргасан зам тээврийн осол 83,3 хувиар буурчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин