Трамп, Мэй нар уулзана
2017-01-22

 

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт албан ёсоор тангарагаа өргөсөн билээ. Тэрбээр албан тушаалаа хүлээн авч, Ерөнхийлөгчийн хувиар анх удаагаа Британийн Ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзахаар болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээлэв.

 

Удирдагчид ирэх баасан гаригт уулзахаар болсон талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас уламжилжээ.

 

Тэд цаг үеийн асуудлаар ярилцах гэнэ.

 

Трамп ирэх сарын дундуур Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй уулзах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин