Утааны эсрэг жагсаалд урлагийнхан нэгдлээ

img

 Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэж оржээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр Утааны эсрэг ээж аавууд жагсаал хийж 4000 гаруй хүн цугласан гэж жагсаалыг санаачлагч Ц.Пүрэвхүү ярьж байсан. Гэвч шинэ жилийн он солигдох мөчид Сүхбаатарын талбайд зохиогддог шоунд 100 мянга орчим иргэд жил бүр цугладаг. Энэ тоог харьцуулан шүүмжлэсэн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд нэлээд ажиглагдсан. Тиймээс урлагийнхан Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болжээ.

 

 

Б.Батчулуун, Б.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж, сарын 28-нд болох жагсаал дээр анх удаа дуулах юм байна.  Мөн “Хар сарнай” хамтлагийн дуучин Амараа Take off хамтлагтай хамтарч УТААны тухай дуу зохиосноо “БООЖ ҮХЛЭЭ!” жагсаал дээр дуулах юм.

 

Утаанд дарлагдаж бууж өгөлгүй, чадах бүрээрээ тэмцэхийг уриалсан дуунууд ийнхүү ар араасаа төрж УТААны эсрэг нийгмийн хөдөлгөөнд урлагийнхан давалгаалан орж иржээ. Одоо мэдэгдээд байгаагаар УТААны тухай гурван дуу бүтээгдсэн нь 28-ны өдрийн жагсаалд дээр дуулагдах юм.

 

ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон УТААНы эсрэг жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.  Энэ удаагийн жагсаалын нэр “Боож үхлээ” бөгөөд  сэтгүүлч Алтантүрүү жагсаалыг хөтлөж, Лемонс хамтлаг, жазз дуучин Хулан, Mr.Dogs хамтлаг, Чоно хамтлагийн дуучин Дэрмээ нар ая дуугаа өргөж,  хөлбөмбөгийн тайлбарлагч Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох аж.

 

Жүжигчин СТА Д.Оюунтуул, А.Туяа нар жагсаалыг дэмжиж зохион байгуулалтын ажилд туслахаа илэрхийлжээ. Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон Камертон хамтлаг, Рокет Бэй нарыг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан бөгөөд хариу хүлээж байгаа аж.

 

Нэгдүгээр сарын 28-ны бямба гаригийн 12.00цагаас  Сүхбаатарын талбайд утааны эсрэг “БООЖ ҮХЛЭЭ” жагсаал болох ба санаачлан зохион байгуулж байгаа “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-тай 96610308, 88333123 дугаарын утсаар холбогдож болно. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Эд нар уушгитай гэдгээ мэдсэн бна шүү. Яахав.
2017-01-23
Зочин:
jagsaal tsuglaan iim ch goyo zuuh tiim ch goyo zuuh gej hudlaa showdaj yavahaar Ulaanbaatariin irgen buhen isgereed yavj bval salhi garaad naad muu utaag chin hoogood ogdog yum baigaa biz dee hamgiin hyamd tosor naidvartai arga
2017-01-23
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Амжилт..
2017-01-23