Брэд, Хадсон нар болзож байна

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Кейт Хадсон нарыг болздог болсон хэмээн “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Уг мэдээллийг Хадсоны ах баталсан байна. Тэрбээр Тэд болзож байгаа. Хэзээнээс гэдгийг нь нарийн мэдэхгүй байна. Ганц л баттай зүйл нь миний дүү Брэдтэй болзож байгаа” гэж хэлжээ.
Хос одоогоор дээрх мэдээллийг батлаагүй байна. Брэд өнгөрсөн оны есдүгээр сард зургаан хүүхдийн эх, эхнэр Анжелина Жолигоос салсан билээ.
Харин Хадсон 2014 оны эхээр нөхрөөсөө салсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ