Галт тэрэг осолдож, 39 хүн амиа алджээ
2017-01-23

 

Энэтхэгт зорчигч тээврийн галт тэрэг осолдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Уг ослын улмаас 39 хүн амиа алдаж, 50 хүн шархтсан гэнэ.

 

Энэхүү осол өмнөд хэсгийн Андра Прадеш мужийн Винианграм дүүргийн Кунеру төмөр замын гармын ойролцоо болсон байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Осол болох үед тус галт тэргэнд 600 гаруй хүн зорчиж явж байсан гэнэ.

 

Энэтхэгт 2012 оноос хойш зөвхөн галт тэрэгний ослоор 1500 орчим хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
httpCash4Visits.comref.php?refId=344317 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Амжилт..
2017-01-23