Жюү жицү: Жүжигчин А.Өнөржаргал хүрэл медаль хүртэв
2017-01-23

Монголын жюү жицүгийн холбооны насанд хүрэгчдийн долоо, өсвөр үеийн тав, мастеруудын гурав дахь удаагийн УАШТ Спортын төв ордонд болж өндөрлөлөө.

 

 

Тэмцээний “Мастерс 1” ангиллын цагаан бүсний 69кг-д “Тв коктейл” хамтлагийн жүжигчин, СТА, А.Өнөржаргал зодоглож хүрэл медаль хүртэв. Мөн эрэгтэйчүүдийн цэнхэр бүсний 77 кг-д өрсөлдсөн чөлөөт бөхийн ОУХМ Б.Анхбаяр  хүрэл медаль хүртсэн юм.

 

Ингээд тэмцээний медалийн эздийг танилцуулж байна.

 

“Мастерс” ангилалын  цагаан бүсний 77 кг-д:

 

  • Алтан медаль: Б.Түвшин
  • Мөнгөн медаль Б.Сэргэлэнбаяр
  • Хүрэл медаль: С.Шижирбаатар

 

Цэнхэр бүсний 56 кг-д:

 

  • Алтан медаль: Герман Котлиаров /ОХУ/
  • Мөнгөн медаль: Н.Хас-Эрдэнэ /“Гаруда” клуб
  • Хүрэл медаль: Өнөболд /“Женко” клуб/

 

Цэнхэр бүсний 77кг-д:

 

  • Алтан медаль: Б.Эрхбаяр / “Женко” клуб/
  • Мөнгөн медаль: Д.Алтансүх /“Monde BJJ” клуб/

 

Цэнхэр бүсний 94 кг-д:

 

  • Алтан медаль: Г.Алтанбагана /“MUBIS BJJ” клуб/
  • Мөнгөн медаль: Ц.Эрхэмбаяр/ “Хүч” спорт хороо/
  • Хүрэл медаль: Ж.Наранбаатар /“Аврагч” клуб/

 

Эмэгтэйчүүдийн хөх бүсний 70 кг-д

 

  • Алтан медаль: Б.Хулан /“Женко” клуб/
  • Мөнгөн медаль: М.Нарангарав  /“Гаруда” клуб/
  •  Хүрэл медаль:  Ж.Ариунтуул / “Женко” клуб/

 

Жюү жицү бөхийн спорт нь 2007 оноос манай улсад хөгжиж эхэлсэн.  2016 онд манай жюү жицүчид ДАШТ, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн элсний наадам зэрэг олон улсын тив дэлхийн тэмцээнээс 40 гаруй медаль хүртжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
ene balai yuch be dee:
khhh
2017-01-23