Булган аймагт дахин осол гарч нэг хүн нас баржээ
2017-01-23

 

Өнгөрсөн амралтын өдрөөр Булган аймагт осол гарч, нэг хүн нас баржээ.

 

Тодруулбал, тус аймгийн Дашинчилэн сумын 1-р багийн нутаг Боргочингийн гүүрний асфөльтан замд T.Harrier маркийн Х жолоочтой автомашин онхолдсон байна. Улмаар зорчигч 24 настай, Н-н амь нас хохирч, 3 хүн гэмтжээ.

 

Хэргийг Булган аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

Мөн Булган аймгийн Рашаант сумын нутагт энэ сарын 19-нд зам тээврийн осол гарч  Монголын үндэсний циркийн гурван жүжигчин нас барсан.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин