Ч.Амарболдод ХСИС-ийн ”Хүндэт Доктор” цол олголоо
2017-01-23

Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургуулийн 1977 оны онц төгсөгч, Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ч.Амарболдод Хууль сахиулахын их сургуулийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээ 01 дүгээр сарын 23-ны өдөр боллоо.

 

 

Хошууч генерал Ч.Амарболдыг Хууль сахиулахын их сургуулийг хөгжүүлэх, боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаалаар ийнхүү “Хүндэт доктор”-оор өргөмжлөн, цол олгосон юм.

 

 

Хошууч генерал Ч.Амарболд нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн. 1974 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар дунд сургууль, 1977 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай дунд сургууль, 1984 онд Зөвлөлт холбоот улсын Дотоод явдлын яамны дээд сургууль, 1990 онд Зөвлөлт холбоот улсын Улс төрийн дээд сургуулийг тус тус төгссөн.

 

Тэрбээр 1977 оноос Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн хэсгийн төлөөлөгч, ангийн даргаар, 1984 оноос Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Өмчийн хэлтсийн тасгийн дарга, 1990 оноос Нийслэлийн найрамдлын районы Цагдаагийн хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, 1992 онд ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, 1996-1998 он,  1999-2001 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга, 2006-2008 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар тус тус ажиллаж байсан.

 

 

1996 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар томилогдон, Монгол Улсын  Ерөнхийлөгчийн 1996 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 176 дугаар зарлигаар хошууч генерал цол хүртэж, Монгол улсын 112 дахь генерал цолтон болсон.

 

Хошууч генерал Ч.Амарболд Цагдаагийн албанд ажиллах хугацаандаа үүрэн холбооны технологийг цагдаагийн албанд нэвтрүүлж холбоожуулах ажлыг зохион байгуулсан. Мөн “Хэсгийн цагдаа” буюу “Кобан” системийг цагдаагийн албанд нэвтрүүлсний зэрэгцээ хөдөлгөөнт эргүүлийн бие даасан албыг байгуулсан зэрэг олон ажлыг санаачлан зохион байгуулж, Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

 

Цагдаагийн дээд сургуулийг Цагдаагийн академи болгон өргөтгөх замаар эдийн засагч, инженер, эмч, сэтгэл зүйч зэрэг түгээмэл болон нарийн мэргэжилтнийг цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гал түймэртэй тэмцэх албанд авч ажиллуулах асуудлыг судалж, Монгол Улсын Засгийн газарт танилцуулснаар Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 17 дугаар тогтоолоор Цагдаагийн дээд сургуулийг Цагдаагийн академи болгон өргөтгөсөн.

 

Цагдаагийн академи байгуулснаар сургалтын чиглэл, арга хэлбэр, цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагааны стандартыг дэлхийн жишигт хүргэх суурь тавигдсан.

 

Мөн багшлах боловсон хүчнийг чанаржуулах, эрдэмжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, сонсогч, суралцагч, багш, албан хаагчдын ажиллах, суралцах таатай орчин бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэж байсан.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрэмжит цалинг бий болгож, болзол, шаардлагыг хангаж байсан сонсогчдод олгож байсан нь тэдний сурах идэвхийг өрнүүлэх, тэргүүний сонсогч, оюутныг дэмжин урамшуулах, алдаршуулах томоохон арга хэмжээ болжээ.

 

 

 

 

Эх сурвалж: СОЁЛ, ОЛОН НИЙТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bayar khurgie. Eruul urt naslaarai.
2017-01-24
Зочин:
Tand bayar hurgye
2017-01-24
Зочин:
90 оны генералууд ард түмэн лүүгээ буудаагүй харин 2008 оны генерал буудсан биз дээ дээр нь ялтан байсан хүн ямар нүүрээрээ генерал хувцас өмсөж шагнал авч түмэнд өөрийгөө зарлаж чадаж байна аа ийм л хүмүүс тангараг өргөөд эх орон ард түмнээ хамгаална гээд байгаа юм шүү дээ
2017-01-24
Kkk:
Helmegdsen hun dee.ug ni muu hogiin shugel batzandan magnai 2 iin l hiisen gaishde zuvhun ene hund yal ugdug ni ugaasa oilgomjgui
2017-01-23
Зочин:
Монгол Улсын Шүүхээс генерал хүнд ЯЛ халдаасан. ШҮҮх буруу шийтгэсэн бол цагаатгах тогтоол гаргах ёстой. Гэм буруутай гэж шүүх ялласан шийдвэрийг хүчингүй болгуулаагүй юм уу?
2017-01-23
ЗОЧИН:
УГ ХҮН НЬ ИХ ЗӨӨЛӨН. ЁСТОЙ Л ЦЭРГИЙН ХҮНДЭЭ. БУСДЫН ӨМНӨӨС НҮГЛИЙГ НЬ ҮҮРСЭН БАЙХ ДАА. УРТ НАСЛААРАЙ.
2017-01-23
сонин юм.:
Шvvхээс ял сонсоод шоронд орсон биз дээ. За ямар тай ч баяр хvргэе.
2017-01-23
Зочин:
Баяр хүргэж эрүүл энхийг хүсьё танд
2017-01-23
zochin:
Bayar hvrgie
2017-01-23