ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх хоёр ажлын хэсэг ажиллаж байна
2017-01-24

 

2017 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, төрийн захиргааны байгууллагууд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрхзүйн орчин бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрхзүйн орчинг бүрдүүлэх, агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг батлах зэрэг агуулга бүхий зөвлөмж гаргасан. Уг зөвлөмжийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий хоёр ажлын хэсэг Ерөнхий сайд, БОАЖ-ын сайдын тушаалаар тус тус байгуулагдан ажиллаж байна.  

 

БОАЖ-ын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг тус яамны Ногоон хөгжил, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Булган  ахлан ажиллаж байна. Энэхүү ажлын хэсгийн анхны хурал нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд дараах үйл ажиллагааг яаралтай гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

 

-       Байгаль орчинд ээлтэй техник, технологийн төвийг нийслэлийн 6-8 газар байрлуулах төсөл боловсруулах

-       Байгаль орчин болоод бусад холбогдох хууль эрхзүйн баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах, саналын төсөл боловсруулах

-       Агаарын бохирдлын хор уршгийн талаарх сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх

-       2017 оны нэгдүгээр сарын 17-ны дотор Зөвлөмжийн дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд саналаа ирүүлэх

-       Дараагийн хурлыг 2017 оны нэгдүгээр сарын 23-нд дахин хуралдуулах

 

Тус ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, эрхзүйн баримт бичгийн төслийг эцэслэн хэлэлцээд БОАЖ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэгт танилцуулахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zublumj geltgvi zvgeer l udur tutmiin ni khiikh ajil l bainashdee Ene Oyunkhorol gej yostoi neg uuriiguu reklamdaj khudlaa yarikhaas tsaashgvi amitan baina. utaa gamshigiin khemjeend khvrchikheed yaya gej baikhad yuun khural sanal .tusul be ...
2017-01-24
Зочин:
MAN zutgene ch nuraana vh bosgono ch AN shuud suirulne hoyuland ni durguitssen ard tumen l bhshiv dee
2017-01-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-24