Эцэг Буш эмнэлгээс гарахгүй
2017-01-24

 

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч буюу эцэг Буш энэ сарын 14-ний өдөр биеийн эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгвэл экс Ерөнхийлөгч тодорхойгүй хугацаагаар дахин эмчлүүлэхээр болсон талаар түүний хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.

 

Эцэг Буш Хьюстон Методист эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр болсон гэнэ.

 

Түүний эмч, доктор Клинт Доерр сэтгүүлчдэд “Ерөнхийлөгчийн биеийн байдал удахгүй сайн болно” хэмээн мэдэгджээ. “Тэрбээр 92 настай. Гэхдээ тэрбээр дэндүү эрч хүчтэй” хэмээн тус эмнэлэгийн эмч, доктор Эми Мундерс хэлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
дэлхий даяараа л Эцэг Буш гэж нэрлэдэг шүү дээ
2017-01-24
Зочин:
гарчигаа онож өг л дөө юу гэсэн үг юм бэ
2017-01-24
зочин:
жорж бушийн аав нь юм байна.
2017-01-24