Д.Ганболд: Улстөрчид хууль зөрчсөн эсэхийг тогтоохгүй
2017-01-24

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр авах яриа Төрийн ордонд өрнөж эхэллээ. Өнөөдрийн Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцсэн ч АН-ын бүлэг завсарлага авснаар түр хойшлоод байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авагч тал анх удаа хэвлэлд хандлаа. Хэвлэлийн хуралд “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар оролцож, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм.

 

Засгийн газраар 100 сая ам.долларын торгуулийг төлүүлнэ

 

“Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн М.Мөнхбаатар:

 

Ажлын хэсгээс хэт нэг талын байр суурийг илэрхийлсэн дүгнэлт гарлаа. Манай компани дөрвөн удаа бичгээр хандаж, ажлын хэсгийн дүгнэлттэй танилцах хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч нэг ч удаа хариу өгөөгүй, бидэнд танилцах боломж олгосонгүй. Ажлын хэсгийн дүгнэлтэд Засгийн газрын тогтоолыг хүчин төгөлдөр бус болгох талаар ярьсан. Үүнтэй холбоотойгоор манай компанийн хийсэн гэрээг хүчингүй болгох, цуцлах асуудал яригдлаа. Монгол Улсын Засгийн газар 1993 оноос хойш Эрдэнэтийн 51 хувийг эзэмшиж байгаа. ОХУ-д байсан 49 хувийг худалдаж авсан гэрээ хэлцэлийг хүчин төгөлдөр бус гэж үзвэл энэ хувь Монгол Улсын Засгийн газарт бус буцаад ОХУ-ын Ростех компанид очно. Мөн Ростех компанид буцаавал манай компани 400 сая ам.долларын төлбөрийг буцаан авахаар Засгийн газарт хандана. Үүгээр ч зогсохгүй гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд төлөх 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газраас гаргуулж авах нөхцөлд хүрнэ. Мөн хэлцэлтэй холбоотойгоор манай компаниас гарсан зардал, ирээдүйд олон байсан орлого, худалдан авалтыг санхүүжүүлсэн хүүний төлбөрийг  Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж авна.

 

ХХБ-ны нэр хүндэд ноцтой халдлаа

 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон:

 

 Худалдаа хөгжлийн банк энэ худалдан авалтад зөвлөх, санхүүжүүлэгчээр оролцсон. Ажлын хэсгийн санал дүгнэлтэд ХХБ-ны талаар нэлээдгүй олон зүйлийг дурдсан.  Энэ дүгнэлт өрөөсгөл, хэт нэг талыг барьсан, банкийг гүтгэсэн, нэр хүндэд нь ноцтойгоор халдсан байна. ХХБ Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Ялангуяа Нямдорж гишүүний удаа дараа хэлсэн мөнгө угаах тухай хуулийг зөрчөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. ХХБ бол Монгол Улсын ууган, хамгийн том арилжааны банк. 26 жилийн түүхэнд ганцхан энэ хэлцэлийг санхүүжүүлээгүй. Банкны нийт активийн хэмжээ 6.6 их наяд төгрөг байгаа. Нийт 3 их наяд төгрөгийн зээл олгоод байна. Үүн дотор “Монголын зэс” корпорацид олгосон зээл багтаж байгаа. 400 сая ам.долларын санхүүжилтийг бүхэлд нь ганцхан банк өгсөн мэт ойлголтыг дүгнэлтэд дурдсан байна. Ийм зүйл байхгүй. “Монголын зэс” корпорацид олгосон зээлийн үлдэгдэл 80 сая ам.доллар байгаа. Энэ манай гурван их наяд зээлийн хэмжээнд багахан хувийг эзэлж байна.

 

Шахаа хийдэг хүмүүс хохирох гээд байна уу

 

Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ:

 

Ажлын хэсэг нэг талыг барьсан, өрөөсгөл дүгнэлтүүд хийж байна. ХХБ-ны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Монголбанкны шалгуур үзүүлэлтийг бүрэн ханган, ажиллаж байгаа. Ажлын хэсэг арилжааны банкны үйл ажиллагааг дүгнэдэггүй. Банкны үйл ажиллагааг Монголбанк, олон улсын аудитын компани шалгадаг юм. ХХБ-ны байр суурийг ганхуулж, нэр хүндэд нь халдаж, гутаах гэсэн далд санаа явж байна. Өнгөрсөн долоо хоногт бид олон улсын санхүүгийн зах зээлд босгосон дөрөв дэх бондоо 100 хувь эргэн төлсөн. Энэ төлбөрийн чадвар сайтай, үйл ажиллагаа хэвийн явж байгаагийн нотолгоо.  Өнөөдөр нийгэмчлэх асуудал ярьж байна. Хэдэн он вэ, ямар нийгэм вэ. Буцаад өнгөрсөн нийгэм рүү орох болчих вий дээ. Олон улсын стандартаар ажилласан хоёр хуулийн байгууллага, ОХУ-ын Засгийн газар, Ростех компани бүгд буруутай болох уу. Монгол Улсаас өнөөдөр хэн ч хохироогүй.  51 хувьд бизнес, шахаа хийдэг хүмүүс хохирох гээд байна уу. 400 сая дээр дахиад 100 сая ам.долларыг нэмж төлнө. Хэнд ашигтай юм бэ.

 

Сонгуулийн босгон дээр асуудлыг дэвэргэж байна

 

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд:

 

 

Сонгуулийн үеэр Эрдэнэтийн хувьчлалтай холбоотой мэдээллийг нөгөө тал ашиглаж, тодорхой тойрогт нөлөөлсөн. Дараагийн том сонгууль болох гэж байгаа энэ босгон дээр энэ асуудлыг дахин дэврүүлж, өрнүүлж байна. Хувьчлал явагдсанаас хойш хагас жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хоёр улсын Засгийн газрын төлөөллийн  хажууд “Монголын зэс” корпораци өөр хяналтыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ байдлаас гурван дүгнэлт хийж болно.

 

  1. Хувьчлалыг Оросын Засгийн газар дээр яригдаж байхад энд оролцох сонирхолтой гадаадын хэд хэдэн компани байсан. Ганцхан “Монголын зэс” корпораци очоод давуу эрхтэйгээр аваагүй. Худалдаж авч чадаагүй гадаадын компаниуд энэ наймааг буцааж, хүчингүй болгож, Монголын талыг буруутай болгон хувиргаж, өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдож байгааг үгүйсгэхгүй.
  2. Өнгөрсөн олон жилийн туршид даргын нэр барьж хийдэг байсан шахааны бизнес асар их хэмжээгээр хумигдсан. Үүнд дургүйцсэн, сонгуульд ялсаны хэрэг, утга нь гарахаа больж, “шатаж” байгаа компани, хувь хүн байхыг үгүйсгэхгүй.  Энэ хүмүүс ажлын хэсгийн гишүүдэд шахалт, дарамт үзүүлж илэрхий бүтэхгүй дүгнэлтийг гаргалаа.
  3. Ажлын хэсэгт ямар ч гишүүн орсон хууль зөрчсөн эсэхийг тэд тогтоохгүй. Хууль зөрчсөн байх магадлалтай гэж ярьж болно. Хууль зөрчсөн эсэхийг хууль шүүхийн байгууллага тогтоодог.  Зөвхөн улстөрчдийн амнаас ийм зүйл гарч байгаа нь сонгуультай холбоотой. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
хай яаа яааасаа юу болоосааан:
ай яааа яасан юу болосон вааа хай яаааа хаййй энэ муу үхэрүүд архиндаа живж дуусдгүй ээээээ
2019-03-27
erdene shanzav badamdorj:
MONGOLOOS URVAJ HYTADAD UILCHILLEE GEED YU HOJIH BILEE DE DA HU MINI
2017-01-25
Зочин:
hohi chin buduun gahai min ersdelee daahgui bol yu gj luivar hiij ulsiin omch horongo gartaa oruulsiin.uls torchid shalgaltaar ilersen huuli bus uildluudiig chin il bolgoson.uhaandaa ta ta nar elbegeed naidaad shuuh geh gd bgaagaa heleh gd helj chadahgui bh shig.urvasan hulgai Shinebaataraa daguulj irehgui
2017-01-25
Зочин:
ЮУН ГАХАЙ ЦАРАЙТАЙ ЮМ ГАРЧ ИРЭЭД ГӨХ ГОХ ГЭЭД БАЙНАА.
2017-01-25
halzan huur:
Ene novsh mongoliin huh tenger dor turchuud usii ni uuj agaarii ni amisgalsan hirnneee danda eh orond gai tarina . mu pyzda eruus dotoodiig hamgaalah yamiig nen darui baiguulay .
2017-01-25
turuunii buus tolgoid garlaa:
uls orniig iim huchgui bolgosniih ni tuluu ardiin namii tomchuudiig ehleed tamd ilgeey daraa ni ene met horhoi shavijnuuda alaad duusgay
2017-01-25
Mn:
Энэ хийсэн луйвраа өмөөрөөд байгаа халзан луухайн толгойнуудыг мөрнөөс авч хаяж нэхээд байгаа 100 саяыг цаас болгоод аманд нь чихэж авсанд нь хий
2017-01-25
Зочин:
Хулгайч нарыг моодонд орж модонд авиртал ингэж давраадаг хэний гавьяа вэ Хар Элбэг хааных аа Зэээ хөө хө
2017-01-25
Tsl:
Bitii hutsaad baigaarai Bugdiin shorond hii!!! Ter erdenebileg gej hen yum be ? 25 jil bolson banknii 93 iig ezemshdeg 27 toi zaluu gesenuu? Ard ni bgaa bugdiig gargaad ireh heregtei Nuuts noyonton hen be
2017-01-25
Зочин:
М Мөнхбаатар гэж бордсон гахай шиг нөхөр Эрдэнэбилэгийнхээ бөгсийг арчиж яваа амьтан ингэж хэлэхээс яахав уул хууль зөрчсөн дээрэм болсон гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа
2017-01-25
Зочин:
Банкны үйл ажилгаа явуулах эрхийг цуцалах ёстой юм биш үү
2017-01-25
Хуулиал мөрд эс бөгөөс луйвар.:
Арилжааны банк Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй.эд нар өөрсдөө луйвар хийчихээд бүгд сандараад үхлээ л дээ.
2017-01-25
Зочин:
Банкны үйл ажилгаа явуулах эрхийг цуцалах ёстой юм биш үү
uikh:
uLSIIN IKH HURLIIN GISHUUD BOL TOERIIN ALBAN HAAGCHID. mONGOL ULS PARLAMENTIIN ZASAGLALTAI ULS. ZOEW SHIIDWER GARSAND TALARKHAJ BN. KHALZAN NOVSH ZAILAARAI. mINII MONGOLYN NUTGAAS ....
2017-01-25
ENE KHUJAA TSARAITUUD KHENII KHENGUUD VE:
EZEN YUMAA MEDNEE. MONGOLYN ARD TUMNII KHORONGU, SHAHAA KHIIKH BOL JIJIG ZUILEE. TA NART OCHVOL TA NAR TATVARYG NI TOELOKHGUI. ZOVHON OORSDOO TSUSLANAA. LUIVARCHDIIG SHUUH HEREGTEI. TSAAZALBAL TAARNA
2017-01-25
Зочин:
BANK BIZNESTEI ORSOLDOJ BOLOHGUI GESEN HYYLI BAIGAA. UUNIIG BAINGA L ZORCHIJ IRSEN SHYY DEE. ULS BANKNII LITSENZIIG N HYRAAH HEREGTEI.
2017-01-25
АН-ын ахмад гишуун.:
Би хэдийгээр МАН-ын гишуун биш ч гэл ээ, та бухнийг шударгаар шийдвэр гаргаж байгаад баяр хургэе. Ер нь ямар ч намыг Хулгай хийх хэрэгсэл болгож болохгуй тул энэ удаад та нар яллаа, баяр хургэе.
2017-01-24
Zzzoch:
Za za huuli zurchsunii ta nar togtoohgui ch geh shig ene 4-huvalz mun tom bainaa,100-sayaar torgono ch geh shig,torguudain udmiin tarvagadainuudaa gej.Ard tumen teneg bish diilnee ta nariig...
2017-01-24
Зочин:
нямдорж шалгуулж ганболд дээлээ нөмрөх цаг болсон байна даа
2017-01-24
Z9chin:
Songuuliinhaa amlaltiig biyeluulmeer bn.
2017-01-24
Z9chin:
Solior Niamdorjoo chi namaa alah gee yuu uridah ur shiree yaya gej baihad bi MAN iin gishuun bn.Odoo ajilaa hiij ene ard tumnii ajliig hiilge
2017-01-24
зочин:
түүхий эд, газар дорхи баялгийг хэн ч өмчлөөгүй, олборлож буй компанийн хувьцааны тухай яриад байгаам биш үү, шал өөр зүйл шүү дээ
2017-01-24
irgen:
rman han oorsdool zavsaraas ni ideh gej bn erdenetiin noosh muudaj bga ued huvid ochih ni zov for uuniig avaad zov avch yvah hudal buleg ifgeed dundaas ni ideh gej bn nuamdorjiin shahaa bhgui........
2017-01-24
Зочин:
ТИЙМ ШҮҮ
2017-01-24
irgen:
UIH togtoono za manaih yamar zasaglaltai blee
2017-01-24
Зочин:
Эрдэнэтийн үйлдвэрийн түүхий эд монгол орны байгалийн баялаг. Үндсэн хуулиар байгалийн баялаг монголын бүх ард түмний өмч. Энэ өмчийг хуйвалдаан, луйвараар өмчлөн авсан гэмт хэрэг үйлджээ. Бүр цаашилбал зээл авсан байгууллагууыг барьцаанд эрхэндээ оруулж авах үндэслэл буй болгосон зэрэг үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц гэмт хэргийн шинжтэй олон үйлдлүүд байна. Ийм гэмт хэргийг таслан зогсоож энэ гэмт хэрэгт оролцсон бүх луйварчдыг илэрүүлж олны өмнө шүүх хэрэгтэй
2017-01-24
зочин:
түүхий эд, газар дорхи баялгийг хэн ч өмчлөөгүй, олборлож буй компанийн хувьцааны тухай яриад байгаам биш үү, шал өөр зүйл шүү дээ
irgen:
100 say dollar gej yu yariad negt hudalsan gazar odoo Erdenet uildvriin 49 huvi hamaagui bolson bgaa nuhuduud hudlaA yariad b.a 100 say dollarin torguul geheer UiH zasgiin gazar ard tumen buugaad uguu gej bodoo yu ta nar
2017-01-24
irgen:
Ezen ni yumaa meddeg ergene usaa hashdag gedeg shuu turiin zuv
2017-01-24
Зочин:
Хууль бус тул 200 сая ам.долларын торгууль тавьж ХХБ-аар төлүүл. 49 хувийг эргэлзээтэй 10 гаруй луйварчид, 51 хувийг нь мөн тэднийг оролцуулаад 3 сая гаруй монгол эзэмшинэ гэж байх уу? Эрдэнэтийг өөрийнх нь мөнгөөр бараг авсан юм байна. Зууны луйвар.
2017-01-24
Үнэн:
Халзан Ганболд үхэж далд ор. 49 хувийг ард түмэнд хувьцаа болгон өгөх ёстой.
2017-01-24
Zochin:
Naymkadaa bayar hurgie.naad luivarchid chini odoo bur mongol ulsiig mini daramtalj shantaajilj,100-say dollari avna gevuu.ingeed av geed bugdii ni tsaazalchih.mongii ni ulsiin orlogo bolgo dandaa ard tumnii tatvaraas hulgai hiisen mongo baigaa.mun hutuliin tsement,darhanii tumurlug,mongolrostsvet bugdiig ni ulsad butsaaj abah estoi baihaa.
2017-01-24
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-24
Зочин:
Их хурлын чуулган хуралдуулаад засагт Эрдэнэтийг буцааж аваад энэ наймаанд оролцсон хумуусийг залилан хийсэн банкны хууль зорчсон хэргээр эруу уусгэх хэрэгтэй
2017-01-24
зочин:
энэ бол жинхэнэ луйвар ард түмэнд 49 хувьцаа болгон өгөх хэрэгтэй
2017-01-24
Зочин:
Ард тумэнд хувьцаа болгон олгох хэрэгтэй монголчуудад ийм их доллор байхгуй цаана нь урд зугийн хумуус байгаа яваандаа Эрдэнэт уйлдвэр хоттойгоо байхгуй болох учир энэ их ноцтой наймаа болсон
2017-01-24
Зочин:
Энэ асуудлыг ИХурлын шийдвэрээр хийгдэх ёстой биз дээ. Хуулиал мөрд эс бөгөөс луйвар.
2017-01-24
иргэн:
Арилжааны банк Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болохгүй.эд нар өөрсдөө луйвар хийчихээд бүгд сандараад үхлээ л дээ.
2017-01-24