Дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2017-01-25

 

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний  өдөр болж, дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдаж явуулав. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн болон  дүүргийн Удирдах ажилтны өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцууллаа. Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн цаг үеийн  холбогдолтой, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж Засаг даргын Тамгын газар болон Засаг даргын дэргэдэх зарим  хэлтсийн  нэршил, томилгоо, хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэлийн талаар мэдээлэл өгөв.  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөс өгсөн чиглэлийн талаар болон  дүүргийн 21 хоногийн  нөхцөл байдлын тухай танилцуулав. Зөвлөгөөний  төгсгөлд дүүргийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчтай үр дүнгийн гэрээ байгуулах ажлын  бэлтгэлийг хангах, явган хүний зорчих зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан Түргэн үйлчилгээний цэгүүд, хайс, хашааг цэгцлэх  зэрэг үүрэг, даалгавар өглөө гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

 
 
Shuud.mn
Сонин хачин
0000:
Авах идэх дон шүгэлсэн нам дагсан долдой бөхс долоогч нар дүүргүүд сонгосон хэмээх нэрээр нэр заан нар дэвшсэн сансандаа хүрсэн Энэ бөхс долоогч нарын хийдэг ажил бууны нохой болох хахуул авах хулгай луйвар хийх
2017-01-25
УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй түлш, үр:
УТААНЫ ГОЛОМТЫН БҮСИЙН АЙЛУУДАД, утаагүй түлш, үртсээр хийсэн түлээг нь нэг хоёр жилдээ, нийслэлээс, улсын төсвөөс хөрөнгийг нь гаргуулаад, ядуу иргэдээ дулаацуулсан нь дээр байна. Байшин барина, мод тарина энэ тэр мөнгөнөөс энэ нь шулуухан хурдан авах хэмжээ юм.
2017-01-25