Онц, аюултай гэмт хэрэгтэнд 10 жилийн ял оноожээ
2017-01-25 10:58

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутагт өнгөрсөн онд "Шунхлай” ХК-ны шатахуун түгээх станцын талбайд Б-нь Г-тэй марган, улмаар цохиж, хүнд гэмтэл учруулан санаатай алсан хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

 

Тус хэргийн аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд шүүхээс 6 удаагийн ял шийтгэлтэй, хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Б-г онц, аюултай гэмт хэрэгтнээр тооцож, 10 жил 6 сар 10 хоногийн хорих ял оногдуулан, ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Shuud.mn
Сонин хачин
яя:
хулгайн хэрэгээс бага ял өгчихсийм бишүү
2017-01-25