580 саяын зээлээ бэлнээр төлөх үү, сунгах уу
2017-01-25

Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулга хийв. Тус байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох байв. Гэвч "Эрдэнэт"-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийн асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. АН-ын  бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж “Хэлэлцэх асуудлын материалыг өнөөдөр гар дээрээ авч байна. Уг нь гурав хоногийн өмнө баримт бичгийг гишүүд авсан байх ёстой. Танилцах бололцоо олгох үүднээс манай бүлэг завсарлага авч байна” хэмээлээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн өргөн барьсан уг хуулийн төслийг улс эх орны хөгжлийн бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийж улс төрөөс хараат бусаар, бие даан ажиллах, ингэхдээ оновчтой, зүй зохистой хяналтын дор үйл ажиллагаа эрхлэх, хариуцлагатай, ил тод байх зарчмыг удирдлага болгон үндсэн 5 чиглэлийн хүрээнд боловсруулжээ.

 

Хуулийн төсөлд хөндлөнгийн хяналтын тогтолцооны “санхүүгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам, активыг ангилах журмыг Засгийн газар тогтооно. Монголбанкнаас үйл ажиллагаанд жил бүр шалгалт хийнэ. Засгийн газраас 3 жил тутамд шалгалт явуулна” гэсэн зохицуулалтыг тусгажээ.

 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд 580 сая ам.долларын зээлийг хэрхэн төлөх,  өмнө нь ажиллаж байсан ажилтнуудад ямар хариуцлага тооцож ажиллах талаар асууж байлаа. Үүнд  Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаяр:

 

-580 сая ам.долларын зээлийг гуравдугаар сарын 21-нд төлнө. Гурван хувилбараар төлөлт хийхээр яриа хэлэлцээр хийж байна.Төлөлтийн хугацааг сунгах уу, бэлэн мөнгөөр төлөх үү гэхчлэн яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хөгжлийн банкны өмнөх таван газрын захирлаас АТГ болон Улсын мөрдөн байцаах газар мэдүүлэг авч байгаа. Хэлтсийн дарга нар 100 хувь өөрчлөгдсөн. Сахилга хариуцлага алдсан хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж байна хэмээлээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй 45 саналаар санал хураалт явуулсан. 

 

Дараагаар нь Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэж байна. Нүүрс, төмрийн хүдрийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс улсын хилийн Ханги боомт хүртэлх төмөр замын төслийн урьдчилсан судалгааг хийжээ.  Ингэснээр 2018 оноос 2025 онд жил тээвэрлэгдэх ачааны хэмжээг 10-21 сая тонн болж Зүүнбаян-Ханги-Мандал, Бугат гэсэн төмөр замын сүлжээ байгуулах ачаа тээврийн үндэслэл болох аж. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
580 сая ам доллар бэлнээр төлнө төр хямарсан гэж худлаа юм биш үү? торгууль нэрээр баахан мөнгө халаасандаа хийх нь дээ зөнөг нямдоржоос эхлээд шунаж цадхаа мэдхээ байсан хувалзнууд.
2017-01-25
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
2017-01-25
Зочин:
sahilga aldsan humuusiig bishee idej uuj hagartlaa bayajsan humuusiig geech tegeed l urshuuliin huuli eswel tensen uu naaduulaa hashraagaad uguuch eee
2017-01-25