Утааны жагсаалд нэгдсэн урлагийнхан мэдээлэл хийнэ
2017-01-25

 

Ээж аавуудын санаачилгаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн.  Жагсаалд нэгдэх уран бүтээлчид маргааш хэвлэлийн хурал хийхээр болжээ.

 

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ. Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон юм. Дахин жагсаал “Боож үхлээ” нэртэйгээр энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.

 

Утааны эсрэг дахин жагсаалд нэгдэх санаачилгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсон. Дуучин Б.Батчулуун Улаанбаатар хотын утаа түгжрэлийн тухай уран бүтээлээ хэвлэлийн хурлын үеэр танилцуулах ажээ.

 

Хэвлэлийн хурал “NEW STAR студи дээр 14.00 цагт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
genet ene jil l utaag medej baigaa yum uu hudlaa jujiglehee bolimoor yum
2017-01-25
Зочин:
болиоч ээ өвл дуусаж хавар болоод утаа арилах дөхөж байхад улс төрчийн уяанаас тавьдаг зуумхай ноход болж яахнав ээ. 11-р сард л жагсах байсан юм. одоо ирэх сард нэмэх 5-10 руу орохоор аяндаа тэмцэх утаагүй болно. урлагийхан өлсөөд байгаа юм уу улс төрчидийн шидсэн ясны араас хуцаж давхидагаа больж үзээч. Алтантүрүү ч яахав эхнэрээ хүртэл хоолноос солиод идчих өлсгөлөн нинжа гэдгийг монголчууд мэднэ.
2017-01-25