Трамп: Мексикийн хилийн дагуу хана босгоно
2017-01-26

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хилийн дагуу хана босгохоор болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр энэ талаар өчигдөр мэдэгдэж, албаны хүмүүсийг бэлэн байхыг уриалаад байсан юм.

 

Трамп “Мексикийн хилийн дагуу хана босгох” тушаалд гарын үсэг зуржээ. “Бид хилийн дагуу хана босгоно” хэмээн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

 

Вашингтон, Мексикийн хилийн дагуу 3200 км урт хана босгохоор болжээ. “Энэ хананы тусламжтай хууль бус цагаачдаас Америкийг хамгаална” хэмээн Трамп хэллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин