Ипотекийн зээлийн даатгалын журам боловсруулжээ
2017-01-26

Орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг олон улсын практикийн дагуу оновчтой хэлбэрт оруулж нэвтрүүлэх, зээлдэгчид болон банкыг эрсдэлээс хамгаалах, даатгалын үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо “Ипотекийн зээлийн даатгалын үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулаад байна.

 

Дэлхийн ихэнх улс оронд урт хугацааны зээлтэй иргэдийнхээ санхүүгийн эрсдлийг хамгаалж даатгалд хамруулснаар зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах зэргээр санхүүгийн чадваргүй болоход зээлийн эргэн төлөлтийг даатгалын компани барагдуулдаг байна. Манай улсад олон улсын практикт тулгуурласан оновчтой зохицуулалт өнөө хэр байхгүй, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр өргөн хүрээнд хэрэгжиж буйтай холбоотойгоор уг зээлийн хугацаа, эрсдэлтэй уялдсан даатгалын шинэ бүтээгдэхүүн шаардлагатай байгааг харгалзан дээрх журмын төслийг боловсруулжээ.

 

Уг журмаар даатгалын эрсдэл, даатгалын үнэлгээ, хураамж, нөхөн төлбөр, даатгалын гэрээнийн харилцаа, бүртгэл хяналт зохицуулагдах юм. Энэхүү даатгалын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаснаар зээлдэгчдийг санхүүгийн эрсдлээс хамгаалахаас гадна даатгалын хүртээмж нэмэгдэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Журмын төслийг эндээс үзнэ үү.

Shuud.mn
Сонин хачин