Долоон настай хүү зам тээврийн ослоор нас барав
2017-01-26

Өнгөрсөн өдөр /2017.01.25/ зам тээврийн ослын улмаас 7 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

Тухайлбал ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н замд Хүчит шонхор захын зүүн замд “Эмсид” ХХК-ны H.Aero City маркийн 540 маркийн автомашины жолооч О нь “Kia Pregio” маркийн авто машинтай мөргөлдөж зорчигч 37 настай, эрэгтэй Д нарын 2 хүн гэмтжээ.

 

Мөн Баян-өлгий аймгийн Цэнгэл сумын 9-р багийн төвд шороон замд Донг Фэнг маркийн ачааны авто машины чиргүүлийн хойд дугуйнд, зам дээр тоглож байсан 07 настай эрэгтэй А нь дайрагдаж амь нас нь хохирсон байна.

 

Мөн өнгөрсөн өдөр замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 63 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин