Пак Ын Хэ: Би ард түмнээ хуураагүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ өөртэй нь холбоотой дуулианы дараа анх удаагаа хэвлэлд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Авлигын дуулианы улмаас Пак Ын Хэ огцорсон юм.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд "Би ард түмнээ хуураагүй” гэж хэлжээ.
Ерөнхийлөгчийн нэр холбогдоод буй авлигын дуулианы талаар асуухад Пак Ын Хэгээс сэтгүүлч асуухад тэрбээр “Худал хуурмагаар бий болсон асар том уул” гэж хариулсан байна.
Пак Ын Хэ “Энэ бүхэн худлаа. Би өнгөрсөн хугацаанд маш их сэтгэлээр унасан” гэжээ. Төрийн алба хаагаагүй хүнээс зөвлөгөө авсан талаар Ерөнхийлөгч “Би зүгээр л зөвлөгөө авсан. Энэ бол буруу биш” гэсэн аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ