Өмнөд Солонгосын хамгийн алдартай охидын хамтлаг тарлаа

Өмнөд Солонгосын хөгжмийн урсгал буюу “К-Поп”-ыг олон улсад танигдахад голлох үүргийг гүйцэтгэсэн тус улсын охидын “Wonder girls” хамтлаг тарж буйгаа мэдэгдсэн талаар “www.yonhapnews.co.kr” сайт уламжлав.
Тус хамтлаг 2007 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд ийнхүү 10 жилийнхээ ойн дээр тарж буйгаа мэдэгдэв.
Энэхүү мэдээллийг “Wonder girls” хамтлагийн энтертаймент болон “JVP” баталж, цахим сайтдаа “Бидэндээ хамт байсанд баярлалаа” гэж бичсэн байна. Хамтлагийн хоёр гишүүн болох Юен, Сумни нар энтертайментаасаа гарч буй бол үлдсэн хоёр гишүүн нь үргэлжлүүлэн энтертайменттайгаа хамтран ажиллахаар болжээ.
Тус хамтлагийн “Nobody” дуу “Billboard” чартын 76-д багтаж байсан юм.
Мөн Wonder girls” хамтлагаас гадна “YG” энтертайментаас төрөн гарсан “2NE1” хамтлаг энэ сарын эхээр тарж буйгаа зарласан билээ. Хамтлагийнхан энэ сарын 21-ний өдөр “Goodbay” дуугаа гаргаж, албан ёсоор тарж буйгаа фэнүүддээ мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ