Prius авто машин онхолджээ
2017-01-27

 

Замын цагдаагийн алба хаагчид  гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 42 жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.

 

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 280 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 202 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 15 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээс авч  үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2, Хүүхэд өртсөн зам тээврийн осол 5  бүртгэгдсэн байна.

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Партизаны зам, Рашаант тосгоны хойд замд T.Prius маркийн Ү жолоочтой авто машин онхолдож  зорчигч 25 настай эмэгтэй Ц, 10 настай эмэгтэй Х, 06 настай эрэгтэй Б, 05 настай эрэгтэй Б, 06 настай эмэгтэй А нарын 5 хүн гэмтсэн.

 

Амралтын өдрүүдэд гэр бүлтэйгээ агаар салхинд гарахаар зуслан болон ойрхон орон нутгийг зорих иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгддэг тул эцэг эхчүүд та бүхэн   хамгийн хайртай үрсийнхээ аюулгүй байдлыг нь хангаж тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал,  хамгаалах бүсийг нь зөв хэрэглэх, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан үүрэг хариуцлагатай оролцохыг зөвлөж байна.

                                     

П.БАЯР

Эх сурвалж:ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА

Shuud.mn
Сонин хачин