АТГ-аас ГЕГ-ын даргад албан бичиг хүргүүлэв
2017-01-27

 

Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар хотын гаалийн газарт ажилласан ба тус газрын албан тушаалтнуудын Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгалаа.

 

Шалгалтаар 6 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого болон эзэмших эрх бүхий газар, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө оруулсан компани, хувьцаа, тээврийн хэрэгсэл мэдүүлээгүй, харилцах данс, картын данс, бэлэн мөнгөний үлдэгдлийг оны эцсийн үлдэгдлээр бус тухайн мэдүүлэг гаргах үеийн байдлаар мэдүүлсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг бүрэн гүйцэт тайлбарлаагүй зэрэг зөрчил гаргасныг тогтоосон.

 

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралтад зөрчил гаргасан албан тушаалтнуудад Авлигын эсрэг хуульд заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах зэрэг хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүргүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин