Ипотекийн зээлтэй иргэдийн тоо 89 мянгад хүрчээ

Өнгөрсөн оны 12 дугаар сарын ипотекийн зээлийн статистик мэдээлэл гарчээ. Тухайн сард 1224 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдаж, нийт зээлдэгчийн тоо 89 156-д хүрчээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.018.3 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүний 3.115.9 тэрбум төгрөгийн зээл нь“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл байна.
Ипотекийн зээлийн үлдэгдэлийн 2.5 хувьд хугацаа хэтэрсэн зээл, 1.4 хувьд чанаргүй зээл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ