АН-ын 16 мянган гишүүн санал өгөх эрхгүй
2017-01-27

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, АН-ын хуулийн зөвлөх Ч.Батхуяг нар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагаа орон даяар сар гаруй хугацаанд  үргэлжилсэн. Энэ хугацаанд Ардчилсан намын 170 гаруй мянган гишүүн татвараа төлж, 120 гаруй мянган гишүүн өөрийн биеэр анкетаа авчирч, оршин суугаа газрынхаа намын үүр дээр очиж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан байна. Дээрх хүмүүсийн анкетийг төв нам дээр авчирч нэгдсэн сервер үүсгэж, АН-ын даргын сонгуульд санал өгөх эрхтэй гишүүдийг бүртгэж тодруулах ажиллагаа өнөөдрөөр дуусч байгаа юм. АН-ын генсекийн үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр:

 

-АН-ын төв байран дээр шинэчилсэн бүртгэл явуулах үйл ажиллагааг зохион байгуулахдаа журам зөрчсөн, өөрийн биеэр ирж бүртгүүлээгүй, хэн нэгэн хүн 500, 1000 ширхэгээр нь гишүүдийн анкетийг авчирч бүртгүүлсэн. Анхан шатны намдаа бүртгүүлэхгүйгээр зөвхөн Ардчилсан намын төв байран дээр бүртгүүлэх оролдлогууд хийгдсэн. Тухайлбал, Дархан-Уул аймгаас 2000 гаруй гишүүн, Орхон аймгаас гэх мэтээр. Энэ нь намын дүрмийн бүртгэл хийх журмыг ноцтой зөрчсөн. Түүнчлэн нэг компанийн ажилчдыг олноор нь бүртгүүлэх гэж ирүүлсэн. Тийм учраас энэ удаагийн сонгуульд Төв нам дээр бүртгэгдсэн 16 мянган гишүүний санал өгөх эрх нь үүсээгүй хэмээн мэдээлэв.


Нэр дэвшигчдэд 16 мянган гишүүний санал өгөх эрхийг нь хасах талаар танилцуулахад дөрвөн нь “хасах нь зүйтэй” гээд гарын үсэг зуржээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гантөмөрийн ард байгаа бизнес олигархи бүлэглэл луйврын 17 мянган царцаа шургуулах гээд чадсангүй баригдав
2017-01-28
иргэн:
энэ албан тушаал, эрх мэдэлд бялуурагчдын нэг, ягаад ийм болоод байна гэдгийн учир жанцанг олно ил тод байна гэхгүй үүрэг гүйцэтгэн домногч доо, учир нь түүн өөрт нь ашиггүй, гутаагч
2017-01-28
Hasaach:
Hasaad bai ene baliar nam ustah heregtei
2017-01-28
yun ardchilsan nm bee:
HOOE ardchilsan nam gj bgaa muu hun uldsiimuu gishuud ni tarj butraad darga narii ni ulsaa muhuusun gd buudchaagui yumuu
2017-01-28
Зочин:
Нөгөө с зангаараа гантөмөр ингэж будлиан үүсгэсэн гээд намынхан нь яриад бнлээ. Эрдэнийн санначилж бгаа арга бхдаа. Бусдыгаа гарчина гээд дарах оролдлого нь юм бгаа биз
2017-01-28
Зочин:
Зөрчилтэй бол хасахаас биш. Та httpCash4Visits.comref.php?refId=344121 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 доллар таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 доллар нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 доллар хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомт банк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт
2017-01-28