Амьсгалах эрхийнхээ төлөө жагсана
2017-01-28

 

Иргэн Ц.Пүрэвхүүгийн санаачлагаар “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо” байгуулагдсан. Уг холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сарын 26-нд жагсаал зохион байгуулж, төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн.

 

Гэвч тэдний шаардлагад хариу ирүүлээгүй тул уг холбооны санаачлагаар дахин жагсаал зохион байгууулахаар болсон. Тэд энэ удаад жагсаалаа “Боож үхлээ” хэмээн нэрлэж, утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч буй хэн бүхнийг амьсгалах эрхийнхээ төлөө энэхүү жагсаалд оролцохыг уриалаад байгаа юм.

Энэ удаагийн жагсаал урлагийнхан нэгдэж, ая дуугаа өргөхөөс гадна утааны эсрэг дуу хоолойгоо өргөхөөр болсон. Жагсаалын үеэр "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулуун өөрийн зохиосон утааны эсрэг дуугаа анх удаа олон нийтийн хүртээл болгох аж.

 

Дахин жагсаал өнөөдөр 12.00-13.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох юм.

 

Монгол улсын хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй ханиад хатгаагаар жилд 104 мянган хүн нас бардаг байна.  Мөн иргэд бохирдлоос үүдэлтэй өвчин эмгэгийн эмчилгээнд жилд 77 орчим тэрбум төгрөгийг зарцуулсан судалгааг утааны эсрэг ээж, аавуудын холбооноос гаргажээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Toroo udirdaj, ulsaa hogjyylj chadaagui, ard tymnee hort utaand jivyylsen Elbegdorj hariuzlaga hyleeh estoi !!!!!!!!!!!!!!
2017-01-29
Зочин:
Dahin tolowlolt heregtei oron suutsjuulah chuhal
2017-01-29
Zochin:
Urd ny zuuh taraasan ailuudiin heden huvi ny ter zuuhaa hereglej baina be, horoo horinoor ny neg shalgachih, bugd zaraad ali hediin munge bolgoson shuu dee
2017-01-28
Zochin:
Yamar ch nam turhirsan bai chi hordood ireeduin uushignii emnelgiin idevkhtei evchten bolj baigaagaa oilgochih, ternees nam avrahgui ny oilgomjtoi
2017-01-28
Ahmad:
Mongoliin ard tumenunetei machin, house shaarddag ard tumen bish, bidend eruul emdrah erhiig maan hangaad egchih, hotiin zahaar baigasa ene yadyuu ulsaa tsegtsleed eldev yum tulehgui amdrah bolomjiig ny hangamaar baina. Hotiin unagan irged mash ikh hohirch baina. Hedeenees irsen yaduursan humuus yu tulj yaj bidniig alj baigaag ta nar medej baigaa, Ard tumnee yaduurlaas gargah heregtei baina, Ger horoolliig zohion baiguulaltand oruulah heregtei baina, Hotoos utaa garch baikh gartsiig oloh, uul setleh shaardlaga baina, munge terger gargaj 4 uuliin dund honhort hordoj baigaa irgedee avrah heregtei baina.
2017-01-28
Zochin:
Mongoliin ard tumen amid yavah erhtei
2017-01-28
Зочин:
тэнэг малнууд аа та нарыг турхирч байгаа АН-ы хулгайч нар хамаг мөнгийг нь хусаж алтануяг нар багануурын гэх тортогтой нүүрсээр хотыг булсанаа санаж байна уу?
2017-01-28
Зочин:
Booj uhlee jagsaaliin Zahialagch ni jonhuu battulga, shorond orohgui gej, tumur zamaas hulgailsan 740 saya dollariin hergees multrah gej, olnii anhaarliig sarniulah gej hiij bgaa ed!!!
2017-01-28