Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийнэ
2017-01-30

 

Стандарт, хэмжил зүйн газрын хурлын танхимд

 

10:00 цагт Монгол улс ILAC-ын олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ болно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт "Мөнх тэнгэрийн хууль хэрэгжиж эхэллээ" сэдвээр Мөнх тэнгэрийн оньс төвөөс мэдээлэл хийнэ. үйл явдлын давцал, цаг хугацааны давтамж баримт бүхий онц сонирхолттой мэдээллүүд дэлгэх юм байна.

 

Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

 

11.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээ" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Эрүү, иргэн, захиргааны хэрэг тус бүрээр улсын хэмжээнд нийт шийдвэрлэгдсэн хэргийн тоо, өссөн буурсан үзүүлэлтүүд, гэмт хэргийн төрөл зүйл тус бүрээр нарийвчилсан тайланг мэдээлнэ.

 

MN-Мэдээллийн төвд



11.00 цагт ХУД-ийн "Нэхмэлийн шар” байрны оршин суугчид дахин төлөвлөлтийн тендер цуцлагдсантай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.30 Нийслэлийн төлөвлөгөөний газрынхан улсын комисст хууль бусаар барилга хүлээн авсан талаар "Бүрэн цутгамал" ХХК-иас мэдээлэл хийнэ.

 

12.00 "Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргахын төлөө" хөдөлгөөн өрнүүлж ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив тусламж цуглуулах уриалга гаргаж Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав мэдээлэл хийнэ.Мөн энэ талаарх тооцооллыг танилцуулна.


14.00 “Universe best songs-2017" шоуны зрхион байгуулагчид мэдээлэл хийнэ.

 

Хангарди ордны 14 давхарт

 

12.00 цагт НИТХ-ын дарга Ц.Сандуй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын удирдлагуудтай уулзана.

 

Shuud.mn
Сонин хачин