“Аль Кайди” бүлэглэлийн 14 дайчныг устгажээ
2017-01-30

 

Алан хядах “Аль Кайди” бүлэглэлийн Йемен улсын Сана хотноо цэргийн баазыг устгасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

АНУ-ын тусгай хүчин энэ амралтын өдөр тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй “Аль Кайди” бүлэглэлийн хэд хэдэн байршилд агаараас цохилт өгсөн аж. Агаарын ажиллагааны үеэр 14 террорист амиа алдсан гэнэ.

 

“Аль Кайди” бүлэглэл өнгөрсөн 2014 оны зунаас эхлэн Йемен улсад хяналтаа тогтоохыг санаархаж эхэлсэн юм.

 

Террорист бүлэглэлүүдийн алан хядах ажиллагаанаас болж тус улсын 1.5 сая иргэн эх орноосоо дүрвэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин