МУИС-ийн оюутнууд жагсана

МУИС-ийн оюутнууд сургуулийнхаа гадна талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гэж байна.
Тус сургууль нь оюутнуудаас суурь хураамж 224 мянган төгрөгийг авдаг аж. Үүнийг оюутны сурч боловсрох орчинг сайжруулахад хэрэглэх бус харин сургууль дахь нам дагасан бүлэглэлүүдийн гадаад дотоод аялал зугаалганд зориулагддаг гэж оюутнууд үзжээ.
Иймд уг суурь хураамжийг зогсоохыг шаардан жагсах аж. Жагсаал МУИС-ийн нэгдүгээр байрны гадна талбайд 13.00 цагт болох юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ