“ВВС” агентлаг: Монголчууд агаарын бохирдлын эсрэг тэмцэв
2017-01-30

 

Монгол Улс. Олон мянган монголчууд өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотноо жагсч, Засгийн газраа гамшгийн хэмжээнд хүрээд буй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авахыг шаарджээ.

 

Жагсагчид амны хаалтаар жигдэрч, гартаа хар өнгийн бөмбөлөг барьцгааж, -20 хэмийн хүйтнийг үл тоон эрхийнхээ төлөө жагссан байна. “Улаанбаатар хот дэлхийн хамгийн хотуудын нэг бөгөөд хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгт жагсч буйг” НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлсэн билээ.

 

Хотын ихэнх оршин суугч гэрээ дулаахан байлгахын тулд нүүрс түлдэг аж.  Жагсагчид гартаа “Сэрээд энэ утааг үнэрлэ” гэх лоозон барьцгаажээ.

 

Энэ нь утааны эсрэг хоёрдахь жагсаал юм.

 

Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монголын байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол 2011-2015 оны хооронд Монголын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах ажилд 37 сая ам. долларыг зарцуулсан,  мөн гадаадын орнуудаас авсан нийт 47 сая ам. долларыг тус тус зарцуулсан гэв. НҮБ-ын Хүүхдийн сан “Амьсгалын замын халдвар нь таваас доош насны хүүхдийн эндэгдлийн гол шалтгааны нэг болж байна” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
11111:
Тэмцэх яах вэ? Утаагуй болох амархан, нуурс тулэхийг нь хорьчихно. Тэгэхээр та нар яах уу? Оор шийдэл санал болгоочээ
2017-01-31
тэр их мөнгө хөрөнгөөрөө, баг, хороогоороо дамжуу:
тэр их мөнгө хөрөнгөөрөө, баг, хороогоороо дамжуулаад, өрх бүрт нь УТААГҮЙ ШАХМАЛ ТҮЛШИЙГ нь хуваарилан өгч, түлүүлээ. Хаашдаа төрийн буруу бодлогоос утаатай нийслэл болсон
2017-01-30